Бичлэгийн тоо 372

Өнөөдөр БНХАУ-ын баруун хойд хэсэгт оршдог Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд хятадын цагдаа, уйгур иргэдийн хооронд мөргөлдөөн болжээ.  Энэ мөргөлдөөний үеэр 20 гаруй уйгар хүн амь насаа алдсан байна.
Дэлхийн Уйгарчуудын Конгресс (World Uyghur Congress, WUC) байгууллагын мэдээллэсэнээр Шинжаан Уйгарын Хотан хотод хятадын цагдаа нар 14 хүнийг зодож алсан бол өөр 6 хүнийг буудан хороожээ.  Уйгар үндэстнүүд шоронд хоригдож байгаа төрөл садангийнхаа хүмүүсийг суллахыг шаардаж жагсаал хийсэн юм байна. Уйгарчуудын жагсаалыг хятадын цагдаа нар тараахаар оролдсон байна. Энэ үед уйгарчууд цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлж, хятадын цагдаагийн ажилтныг барьцаалахаар оролдсон байна. Дэлхийн Уйгарчуудын Конгресс байгууллагын мэдэгдсэнээр 70 гаруй уйгар хүнийг Хятадын цагдаа нар баривчлан үл мэдэгдэх зүгт авч явжээ. Хятадын төрийн мэдлийн албан ёсны мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулсанаар өнгөрсөн даваа гаригт Уйгарын террористууд Хотан хотын цагдаагийн газар руу халдах үед дөрвөн хүний амь эрсэдсэн юм байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор нэг цагдаа, гурван жирийн иргэн байгаа гэж Синьхуа агентлаг өчигдөр мэдээллэж байлаа. Гэвч Дэлхийн Уйгарчуудын Конгресс байгууллага Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бодит байдлын талаар ташаа мэдээлэл дамжуулсан гэж мэдэгдэж байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д угсаатан хоорондын мөргөлдөөн гарах нь ихсэж байна. 2009 оны 7-р сард Шинжаан Уйгарын өөртөө засах орны Өрөмч хотод цагдаа нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн болж 200 гаруй хүний амь үрэгдсэн юм. Мөн 2008 онд Түвдийн өөртөө засах орон, 2011 оны 5-р сард Өвөр Монголын өөртөө засах оронд угсаатан хоорондын мөргөлдөөн гарч байлаа.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4873159/c4e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청