Бичлэгийн тоо 372

ҮС АРЧЛАХ АРГА

Уншсан 6230 vote 0 2011.07.11 17:39:34

Хэт их халуунд нарны хэт ягаан туяанаас болж үс маш их гэмтдэг гэнэ. Ялангуяа үүлний цаанаас бүүдгэр үүлнэээс орж ирж байгаа  хэт ягаан туяа нь Монголын хурц туяанаас ч илүү хортой байдаг гэнэ шүү

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Хүний гоо үзэсгэлэнгийн 70хувийг эзлэдэг үсэндээ анхаарал тавих нь чухал...

Үсний гэмтэлтийг сэргийлэх аргуудыг сонордуулж байна.

 

 

 

1. Үсээ сэнсдэж хатаахаас сэргийлэх

 

Хэт ягаан туяа үсэнд хортой байдаг шиг халуун сэнсний салхи ч үсэнд хортой байдаг тул ялангуя зуны халуунд сэнсдэхээс зайлсхийсэн нь дээр.

Гэхдээ норсон үсийг тэр чигээр нь орхих ч сайн биш тул хүйтэн салхинд үлээлгэн хатааж өгөх хэрэгтэй. Үсний сэнс биш энгийн сэнсээр үлээлгэн хатаахад гэмгүй гэнэ. Эхлээд хуйхаа хатаасны дараа самнавал унах нь бага.

 

2. Хуйхны массаж

 

 

Эрүүл сайхан үстэй байхын тулд хуйхны массаж зайлшгүй хэрэгтэй.

Олон цаг  болон мөнгө зарцуулахгүйгээр үсээ угаангаа хурууныхаа өндгөн хэсгээр 5-10минут зулайнаасаа хойшлуулан хүзүү хүртэл хэсэг тус бүрт массаж хийж өгөх хэрэгтэй. Энэ нь Үсний угийг улам бэхжүүлж үсийг эрүүл ургах нөхцлийг бүрдүүлж өгдөг гэнэ.

Хуйхандаа массаж хийсний дараа шууд зайлалгүйгээр шүд угаах болон усанд орсны дараа сайтар зайлах хэрэгтэй.

 

3. Хялбар арчилгаа 

 

 

Хааяа нэг нүүрэндээ үнэтэй маск тавьдаг шигээ үсэндээ ч гэсэн маск тавьж өгч байх ёстой.

Сүү нь үсэнд тэжээл өгч, хогзрууг арилгаж өгдөг гэнэ.

Үсээ шампуньдсаны дараа сүү түрхэж 20-30 минт болгоод зайлна. 

Ядаж долоо хоногт тус бүр нэг удаа массаж хийж, маск тавьбал үс эрүүл сайхан хэлбэрээ алдахгүй.

ҮС САЙХАН БОЛ ЗҮС САЙХАН

 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4827623/588/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청