Бичлэгийн тоо 372

4ний өдөр буюу өчигдөр өглөө 11цаг 50минут орчимд усан цэргийн 2-р бательёоны Канхуа арал дээрх ангийн Ким овогт 19настай цэрэг буу тавьж ИСынХүн зэрэг 4цэрэг нас барж, буудсан цэрэг болон түүнээс гадна 1цэрэг шархтлаа.

Цэргийн ангид ийм хэрэг өнгөрсөн 2005онд Гёнги аймгийн явган цэргийн ангид гарч байсан бөгөөд тэр буудалгаар 8хүн нас барж 2хүн шархтаж байсан билээ. Энэ удаагийн хэрэг нь 1990оноос хойш усан цэргийн ангид гарсан цочирдом том хэрэг боллоо. Солонгосын хамгийн хүчирхэг дэг журамтайгаараа алдаршсан усан цэргийн анги нь нийт 4 бательёонтой бөгөөд 4даргын 2нь шүүхэд дуудагдаж, саяхан нэг бага дарга энгийн зорчигчид тээвэрлэн явж байсан онгоцонд сануулга өгч гал тавих зэрэг үйлдлүүд удаа дараалан гарч усан цэргийн ангид итгэх ард түмний итгэл дордоод байна.
Хэргийн дэлгэрэнгүй

Усан цэргийн ангийн анхан шатны судалгааны үр дүнд Ким овогт цэрэг үүр цайтал харуулд зогссоны дараа цэргүүд унтаж байгаад өдрийн хоолондоо орохын өмнө K-2 гэгдэх жижиг оврын буугаар15сум тавьжээ. Өрөөнд унтаж байсан КүонСынХёгоос эхлэн дараалан 4хүнийг буудаж газар дээрээ нас баржээ. Хохирогчдын мэдээлж буйгаар нас барагсад зүрхэн тус газраа буудуулсан байсан бөгөөд буудахыг хүссэн хүнээ урьдчилан бодсон байсан байх гэжээ. Тэрээр 10цагийн үед харуул солигдоход сум хулгайлан авсан гэж холбогдох албаныхан үзэж байна. Тус ангид нийт 30хүн ажиллаж байсанаас буудлагын үеэр өрөөнд 10хүн унтаж байжээ. Анх 3хүн газар дээрээ шууд нас барж дараа нь хүнд бэртсэн нэг цэргийг эмнэлэг хүргүүлсэн боловч нас барж нийт нас барагч 4хүн болжээ.  
Түүнийг буудаж байхад Күон овогт цэрэг бууг барьж түлхэн гаргах явцдаа гуяндаа 2удаа буудуулсан бөгөөд түүний ачаар бусад цэрэг амьд үлдсэн гэж үзэж байна.


Хэрэг үйлдсэн шалтгаан?

Хэрэг үйлдсэн шалтгааныг тодруулахаар судлаж байгаа бөгөөд Ким овогт нь өнгөрсөн жилийн 7сард ирсэн бөгөөд түүнээс хойш удаа дараа цэргийн амьдралд зохицож чадахгүй удаа дараа зөвлөгөө авч байсан гэнэ. Өөрөөсөө хойш орж ирсэн цэргүүд түүнийг дорд үзэж байсан нь хамгийн том шалтгаан болсон байх гэж үзэж байгаа ажээ. Цэргийн хатуу дэг журам зэргээс болж залуу сайхан хүүхдүүд удаа дараа амь эрсдэж байгаа нь ноцтой асуудал бөгөөд даруй ямар нэгэн арга хэмжээ авахыг эцэг эхчүүд шаардаж байгаа гэнэ.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4796144/55d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청