Бичлэгийн тоо 372

Америкийн долоо хоног дутмын сэтгүүл болох Ньюс вийк энэ долоо хоногийн дугаартаа Английн ханхүү Вилиомын эх болох талийгаач Даяана гүнжийн 50насны ойг тохиолдуулан хуурамч зургаар сэтгүүлээ чимсэндээ олны бай болоод байна.

1997онд автын ослоор нас барсан Даяана гүнжийн 50насны ой ирэх 7.1ний өдөр тохиох бөгөөд хэрвээ тэрээр амьд байсан бол гээд үрчлээтсэн нүүртэй Даяана гүнж бэр КэйтМидлтоны хамт алхаж яваа зургийг сэтгэн оруулжээ.

Тус сэтгүүлийн редактор Тина Браун энэ сэдлээр “Даяан50: Хэрвээ тэр амьд байсан бол” гэсэн нийтлэлдээ тэрээр амьд байсан бол үрчлээгээ алга болгохын тулд бутоксыг хэд хэдэн удаа тариулсан байх байсан гэж таамаглажээ.
Түүнчлэн 2 ч удаа салж фонд менежэр зэрэгтэй гэрлэсэн байх байсан ба түүний твитерийн палловер 10сая хол давах байсан гэжээ.

Гэвч тус зураг болон нийтлэл Америк,Англи даяар сенсаац болоод байгаа бөгөөд нийтлэлийг гаргасан сэтгүүлийн нэр хүнд навс унажээ..
Нетизнүүд твитортоо "Ийм жигшмээр сэтгүүлийн нүүр анх удаар харж байна" "Түүнийг замби болгохоо болимоор юм" гэх мэтээр бичиж таагүй хандаж буйгаа илэрхийлжээ.

Америкын CBS сувгаар тус зураг болон нийтлэлийн тухай “Ичгүүртэй явдал уу””Гайхамшигтай шийдэл үү” гэсэн телевизийн шууд санал асуулга явуулжээ.

Ямартай ч алдарт Даяана гүнж нас барснаасаа хойш дахин нэг удаа томоохон сенсаацны эзэн болжээ.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4772032/c14/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청