Японы баруун хэсэгт болоод буй маш хүчтэй "Талас" хар салхины улмаас дор хаяж 19 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн сураггүй болоод байна. Ням гаригт Шикоку аралд болсон энэхүү хар шуурга нь маш их хэмжээний бороо оруулж, салхины хурд 108 км цаг хүрсэн аж. "Талас" хар салхи нь Японоор дайраад чиглэлээ өөрчилж тус улсын зүүн хэсгийн далай руу чиглэнэ хэмээн Японы цаг агаар судлалын агентлаг мэдэгджээ. Гэхдээ тэдний анхааруулж байгаагаар их хэмжээний бороо, хүчирхэг хар салхи нь үргэлжлэх төлөвтөй байгаа бөгөөд энэ нь үер болон эргийн нуралтыг нэмэгдүүлэх гэнэ. Киодо мэдээллийн агентлагаас Японы баруун болон төв хэсэгт 460 000 хүн амьдардаг бөгөөд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах гэнэ. Баруун хэсгийн Нара, Вакаяама бүс нутаг хар салхинд хамгийн ихээр өртөөд байгаа аж.
yaanaa