Бичлэгийн тоо 372

Улаанбаатарын цагаар энэ сарын 27-ны єдрийн 18.29 цагт Ємнєговь аймгийн Ханхонгор сумаас зvvн хойд зvгт 28 км-ийн зайд 5.8 магнитудын хvчтэй газар хєдлєлт болсон байна. Газар хєдлєлтийн талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс тодруулах гэсэн боловч холбогдох боломжгvй байлаа. Уг газар хєдлєлтийн чичиргээ Дундговь аймагт хvртэл мэдрэгджээ. Энэ талаар Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад "Одоогоор ямар нэгэн хохирол учраагvй байна. Газар хєдлєлтийн голомт нь Ємнєговь аймгийн Ханхонгор суманд байсан учраас манай аймагт газар хєдлєлтийн чичрэлтийн хvч суларсан" гэсэн юм. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр, газар хєдлєлт нэлээд хvчтэй байсан бєгєєд гэрлийн бvрхvvл савлаж, гэрийн хана шажигнасан ажээ. Vvнээс гадна уг газар хєдлєлтийн чичиргээ Улаанбаатар хотод ч мэдрэгдсэн байна. Тодруулбал, нийслэлийн Баянгол дvvргийн нутаг, П.Н.Шастины нэрэмжит тєв эмнэлгийн зvvн талд байх VIII байрны орчимд хvчтэй газар хєдлєлт болсон байна. Газар хєдлєлт 16.30 цагийн орчимд болсон бєгєєд айлын эд зvйл нурҗ хvмvvсийн толгой эргэх мэтээр хvчтэй мэдрэгджээ. Тус байрны дээд давхрын оршин суугчдад энэ vзэгдэл илvv их мэдэгдсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр "16:30 цагийн vед газар хєдєлж, гэрлийн бvрхvvл савлаж, ширээн дээр байсан аягатай зvйл асгарч, шvvгээний гvйдэг хаалга онгойж хаагдаж байсан.

Мєн гэрт байсан хvмvvсийн толгой эргэж, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Манай байрны оршин суугчид газар хєдлєх vед гадаа гарч, зогсоцгоосон байсан" гэсэн юм. Гэхдээ газар хєдлєлт хэдий хэр хугацаанд vргэлжилснийг мэдээгvй, их сандарсан гэдэг мэдээллийг VIII байрны оршин суугчид єгсєн юм.

Сvvлийн vед газар хєдлєлт эрчимжиж байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Одон орон геофизик судлалын тєвийнхєн ч хэлж байгаа юм. Тухайлбал, 2009 онд 508 газар хєдлєлт болсон байна. Мєн хамгийн сvvлийн хvчтэй газар хєдлєлт Дуңдговь аймгийн Дэлгэрцогт суманд болсон бєгєєд 5.6 баллын хvчтэй байсан юм. Эдгээр газар хєдлєлтvvдэд хийсэн судалгаагаар Эмээлт єртєєнєєс Єлзийт хороолол хvртэл нэг идэвхжлийн бvс, мєн Хустайн нурууны урд хэсгээр дамнасан урт хагалбар гэсэн идэвхжил бvхий хоёр газар байгаа аж. Хустайн идэвхжил бvхий бvсэд магнитут нь 7.0 гарсан хvчтэй газар хєдлєлт болох магадлалтай. Эмээлтийнх дээр газар хєдлєлт болвол хамгийн дээд хэмжээ нь 6.0 гарсан магнитутын хvчтэй хєдлєх бололцоотой юм гэсэн урьдчилсан таамгийг мэргэжилтнvvд гаргажээ.

Ийм хэмжээтэй газар хєдлєлт боллоо гэж vзэхэд Улаанбаатарт нэлээд хvчтэй vйлчлэл vзvvлэх гэнэ. Хамгийн муугаар бодоход 10 орчим баллын хvчтэй чичиргээ vvснэ гэж мэргэжилтнvvд vзэж байгаа аж. Газар хєдлєлтийн чичирхийлэл ихэвчлэн 5-20 секунд vргэлжилдэг ч vvнээс илvv хугацаатай vргэлжилбэл аюултай хэмээн мэргэжилтнvvд хэлж байна. Мєн нийслэлийн хамгийн идэвхтэй бvсийгтодорхойлжээ. Тухайлбал, долоон баллын идэвхтэй бvсэд XIII хороолол, Ш, IV хорооллын зарим хэсэг, найман баллын идэвхтэй бvсэд нийслэлийн Чингэлтэй, Сvхбаатар дvvрэг бvхэлдээ, Баянгол, Баянзvрх, Хан-Уул дvvргийн зарим хэсэг, есєн баллын идэвхтэй бvсэд I, X хороолол, Дунд гол, Туул, Сэлбэ голын сав газар, Сонгинохайрхан дvvргийн Толгойтын хэсэг орж байгаа юм байна. Тиймээс газар хєдлєлтийн идэвхтэй бvсэд амьдарч байгаа болон vйл ажиллагаа явуулдаг иргэд сонор сэрэмжээ дээшлvvлэх цаг ирсэн бололтой.

Э.ПАГМА, Э.ЭНХ

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5040026/8eb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
147 2010он IQ - МОНГОЛ УЛС admin 2011-09-05 4625
146 Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1] admin 2011-09-05 4732
145 20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ admin 2011-09-05 4521
144 Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна admin 2011-09-02 5644
143 “Говь саун”–ны үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө татах гэсэн башир арга admin 2011-09-02 6934
142 Агаар чийгшүүлэгч чимээгүй үхэл авчирч байна [1] admin 2011-09-01 9275
141 Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2] admin 2011-09-01 4595
140 Хятад Пандамэн - Сугалаанд хожиж хандив өргөлөө admin 2011-08-31 4433
139 Apple- CEO Жобсын төрсөн эцэг тодроод байна admin 2011-08-31 4423
138 “Хар арьстнуудын анчин”-г эрэн сурвалжилж эхлэв admin 2011-08-30 5266
137 Асрагч эмэгтэй, хүүхдүүдийн нүүр, хүзүүг хутгаар хэрчжээ admin 2011-08-30 5138
136 Лэди Гага хүйсээ солин гайхшруулжээ admin 2011-08-30 4974
135 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
134 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
» 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
132 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4365
131 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
130 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
129 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
128 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
127 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
126 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
125 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
124 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7735
123 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
122 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
121 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
120 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
119 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
118 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
117 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
116 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
115 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
114 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
113 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4419
112 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
111 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
110 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
109 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
108 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
107 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4445
106 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
105 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
104 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
103 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
배너신청
자생병원

배너신청