▲ 5살의 나이로 맨유에 입단해 화제를 모은 '축구신동' 찰리 잭슨. / 출처 - 미러 |
5настай хүү английн хөлбөмбөгийн алдарт баг болох Манчестр Юнайтед багт албан ёсоор орлоо. .
16ны өдөр Английн хөлбөмбөгийн сод авъяастан Чарли Жексоныг Манчестр Юнайтадаас албан ёсоор багтаа авч бэлтгэл сургуулилт хийж эхлэжээ.
Чарли Жэксон нь 3настайгаасаа эхлэн хөлбөмбөгийн сод авъяастай болох нь тодорсон бөгөөд хэт МэнЮ-гийн зүгээс хүүг хэт балчир байна гэж үзээд 2жил хүлээсний эцэст албан ёсны багийн гишүүн болгосон нь энэ гэнэ.
Жэксон нь өсвөрийн хөлбөмбөгчдийг бэлтгэх төвийн удирдлагын дор хөлбөмбөгийг системтэйгээр сурах юм байна.
Гэвч хүүгийн эцэг эх нь МэнЮ-гийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Манчестр Сити багийн дэмжигчид юм байна. Түүний эцэг нь: Манай хүүгийн хөлбөмбөг тоглохыг хараад хэн ч 5 настай гэж итгээгүй. Ийм том багт орсонд нь маш их бахархаж байна. Гэхдээ хүүгээ хүчлэхийг хүсэхгүй байгаа боловч Манчестр Сити багт тогловол баяртай байх болно гэж хэлэн МанЮ-г бага зэрэг сүрдүүлжээ.