Бичлэгийн тоо 372

 

2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ?
-Валютын их урсгал төгрөгт хөрвөсөн тохиолдолд Монгол төгрөг чангарна-

Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд багагүй нэмэгдэж байна. Өнөөдөр л гэхэд Монголбанкнаас зарласан албан ханш 1370,7 төгрөг /2011.12.09/ байгаа юм.

Энэхүү ханшийн өсөлт болон цаашид төгрөгийн ханшийн талаар өнөөдөр болсон Монголбанк, хэвлэлийнхний уулзалтын үеэр  Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн захирал С.Болдоос дараах тодруулгыг сэтгүүлчид авсан юм.

-Ирэх жил 20-р тогтоол шиг зүйл гарч магадгүй гэсэн яриа гадуур тархсан. Үүн дээр дахин тайлбар хийхгүй юу?
-Тийм зүйл огт байхгүй. 20-р тогтоол гарсан үеийн эдийн засгийг бид одоогийнхоо эдийн засагтай харьцуулах хэрэгтэй. Тухайн үетэй харьцуулахад манай эдийн засаг илүү сайжирсан. Худалдаа өргөжин тэлсэн байна. Монгол улсын хэмжээнд орж ирж байгаа урт мөнгөний хэмжээ нэмэгдсэн. Энэ бүгдээс харахад  20-р тогтоол зүйл дахин давтагдахгүй.

Гол нь юуг анхааруулах хэрэгтэй вэ гэхээр иргэд буюу санхүүгийн захад оролцож байгаа хүмүүс маань өөрсдөө зөв хүлээлттэй байх хэрэгтэй.
Төгрөг, валютын харьцах харьцаа гэдэг нэг чигийн урсгалтай зүйл биш юм. Та бүхэн санаж байгаа байх. 2010 оны эхээр иргэд Монгол улсад маш их хэмжээний валют ороод ирэх юм байна гэсэн хүлээлттэй болчихсон байсан.

Оюутолгой, Тавантолгой эргэлтэд ороод төгрөг учиргүй чангарах юм байна гэж хүлээж хүн болгон төгрөг рүү хөрвүүлж байсан. Энэ бол хэт өөдрөг үзэл байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар эдийн засаг тэлэхийн хэрээр манай импортын хэрэгцээ шаардлага нэмэгдэж ирсэн. Импорт нэмэгдэх тусам манай тээвэр, үйлчилгээний зардал нэмэгдээд эхэлдэг. Энэ хэрээрээ валют их хэмжээгээр гадагшилж байна.

-Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 1370.70 төгрөг болоод байна.  Үүнийг улирлын чанартай гэж ойлгож болох уу?
-Энэ ойлгомжтой. Богино хугацааны, улирлын чанартай валютын эрэлт нийлүүлэлтээсээ давсан байна. Арваннэгдүгээр сар гарсаар нефтийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж эхэлсэн. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол нефтийн импортын хэмжээ нэг тэрбум ам.долларыг давсан байх жишээтэй. Дээрээс нь улирлын цаг үеэ дагаад хүмүүс их хэмжээний хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортолж байна. Мөн нэг томоохон жишээ дурьдвал,  автомашины импорт гэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн экспортын орлогоос давсан байх жишээтэй.  

Энэ үзүүлэлтүүдийг хараад байхаар бид маш их зүйлийг хэрэглэж байна гэсэн үг. Эдгээрээс болж ханшид өөрчлөлт орж байна. Гэхдээ үүнийг 2008 онтой харьцуулж болохгүй. Тухайн үетэй харьцуулахад ханш тогтвортой байна. Богино хугацааны үзэгдэл гэж хэлж болно.

Монголбанкнаас дуудлага худалдаа хийж ханшийг тогтворжуулах зохицуулалтыг хийж байна.

-Хөгжлийн банк бонд гаргахаар болсон. Түүнчлэн сонгуулийн жилүүдэд ханшид багагүй өөрчлөлт ордог.  Тэгэхээр ирэх жил валютын ханшид дээрх хоёр үйл явдал яаж нөлөөлөх бол?
-2008, 2012 оныг харьцуулах хэрэгтэй. Гадаад худалдааны бүтэц, орж ирж байгаа валютын бүтцээ тус бүр харах хэрэгтэй. 2010, 2011 оны хувьд Монгол улсад урт хугацааны санхүүжилт их хэмжээгээр орж ирсэн. Тэгэхээр ирэх жилийг 2008 онтой харьцуулах боломжгүй юм.
 
Хөгжлийн банкны тухай яригдаж байна. Тэдний гаргах бондны эх үүсвэрийг дотоодын эдийн засагт оруулж ирлээ гэхэд энэ нь төгрөгт хөрвөхгүй бол ханшид нөлөөлөхгүй. Харин төгрөгт хөрвөх тохиолдолд нөлөөлнө. Түүнээс одоогоор нийт дүн нь мэдэгдэж байгаа ч яг эдийн засагт ямар өөрчлөлт авчрах талаар тодорхой мэдээллийг бидэнд өгөөгүй байна.

-Хасбанк энэ онд багтаад 300 сая ам.долларын бонд Сингапурын хөрөнгийн бирж дээр гаргах гэж байгаа гэсэн. Энэ бас нөлөөлөл байх болов уу?
-Арилжааны банкууд чадваржих зорилгоор гадаадаас санхүүжилт татаж болно. Үүнийг Монголбанк дэмжиж байгаа. Дээрээс нь тодорхой компаниуд IPO хийх гээд төлөвлөсөн байна. Ихэнх нь томоохон уул, уурхайн компаниуд IPO хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө өөрөө импорт байдлаар эргээд зарцуулагдахаар ханшид нэг их нөлөөлөхгүй. Харин төгрөгт хөрвөх тохиолдолд буюу Монгол улсын дотоод зах зээлээс үйлчилгээ, бүтээгдэхүүн авах тохиолдолд төгрөг болж манай ханшид өөрчлөлт орж болно. Төгрөгт хөрвөсөн тохиолдолд манай ханш илүү чангарна гэсэн үг шүү дээ.
    
-Гадаадын банкуудыг Монголд оруулж ирэхэд танайх дэмжлэг үзүүлнэ гэж байсан. Одоогоор манай улсад ажиллах санал тавьсан гадаадын арилжааны банк байна уу?
-Төв банк үүн дээр тодорхой зарчим барьж ажиллаж байгаа. Хэд хэдэн банк манай нөхцөл байдлыг судалж байна. Ажил, хэрэг болох талаар ярихад бага зэрэг эрт байна.

-“Эрдэнэс Тавантолгой” IPO хийхээр ханш мөн өөрчлөгдөх үү?
-Энэ талаар тодорхой мэдээлэл Монголбанкинд байхгүй байна. Дээр ярьсанчлан Монголд энэ мөнгө орж ирээд ямар зориулалтаар ашиглагдах вэ гэдгээс л бүх зүйл шалтгаална. Зүгээр валютаараа байж байхад ханшид нөлөөлөхгүй шүү дээ. Ер нь ханшийн талаарх таамаглалыг Монголбанк олон нийтэд мэдээлэх эрхгүй юм.

Ч.Болортуяа
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5551959/e2a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
147 Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ admin 2011-12-07 4422
146 Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ admin 2011-12-07 7504
145 АМЬДРАХЫН ТУЛД [1] admin 2011-12-09 6204
144 ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА admin 2011-12-09 8892
143 Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5516
» 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9645
141 Миний татварын мөнгө хаана байна вэ? admin 2011-12-13 6007
140 Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа admin 2011-12-19 6325
139 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 6011
138 Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1] admin 2011-12-21 7645
137 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 10169
136 Монголбанкнаас залруулга гаргав admin 2012-01-03 5159
135 Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5468
134 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4638
133 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5660
132 Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5453
131 Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1] admin 2012-01-10 7006
130 Төрсөн бол......хихихи admin 2012-01-16 7592
129 OPEN MEETING 2012 Seoul, South Korea Korea News 2012-01-18 7250
128 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ. business center 2012-01-20 7651
127 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1] business center 2012-01-26 7301
126 Гутал нь сугарсан ч.... admin 2012-02-02 7466
125 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11371
124 Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ admin 2012-02-09 7008
123 Уитни Хьюстон - Сүүлчийн зоог admin 2012-02-14 7997
122 Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв admin 2012-02-14 6238
121 Гүмид Монгол тамирчид ирнэ admin 2012-02-15 6188
120 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9836
119 Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1] admin 2012-02-16 7402
118 “Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1] admin 2012-02-16 8107
117 Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ admin 2012-02-16 7631
116 КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ admin 2012-03-06 7609
115 *K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол? admin 2012-03-09 6837
114 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10879
113 БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна admin 2012-03-15 8264
112 Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй admin 2012-03-19 7237
111 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11903
110 20настан уу? Хэт фотошоп NG admin 2012-03-28 7185
109 Индонезд мини юбка өмсөхийг хориглоно admin 2012-04-04 6401
108 “Юнител” маягийн залилан №2 admin 2012-04-05 6356
107 “Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ? admin 2012-04-05 6749
106 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 12134
105 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10764
104 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 9966
103 Girls Generation Биеийн өндөр admin 2012-04-13 6987
배너신청
자생병원

배너신청