Бичлэгийн тоо 372

 

   Уншигч та бүхэн хүний насны ангилалыг өндрөөр нь тодорхойлдог гэж сонссон уу? Цаана чинь Говь саун хүний насыг өндрөөр нь тодорхойлдог болжээ. Өнгөрсөн амралтын өдрөөр говиор  үйлчлүүлж байхад хэд хэдэн зөрчил дутагдал анзаарсан юм. Говь сауны үүдээр ороход хүний өндөр хэмжигч байдаг. Түүнд өндрөө хэмжүүлж, хүмүүс насаа тодорхойлуулан төлбөрөө хийж байсан. Хүүхдээ дагуулсан нэг хүний хүүхдийн өндрийг нь хэмжээд насанд хүрсэн байна гэж тодорхойлж, насанд хүрэгчдийн төлбөр авлаа. Яагаад гэвэл тухайн хүүхэд метр 20-той байсан учир насанд хүрчихэж. Говийнхны насанд хүрсэн гээд байгаа тухайн хүүхэд нь 7 настай.
 
   Ямар ч тэнэг хүн хүүхдийг хараад мэдмээр л юм. Хүүхэд насанд хүрэгчийг нь ялгаж, салгаж чадахгүй байгаа бол, төрсний гэрчилгээг нь үзэж болдоггүй л юм байх даа. Ялангуяа 7 настай хүүхэд насанд хүрэгч шиг харагдана гэж байхгүй.  Насанд хүрэгч, хүүхэд хоёр зүс царайд, дуу хоолой, зан араншингаараа ч ялгагдмаар л юм. Хүүхэд ямар ч өндөртэй байж болно.
 
    Эндээс харахад Монголын толгой баячуудын үйлчлүүлдэг саун хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь илт байна. Дэлхийн хаана ч байхгүй ийм “тэнэг ч гэмээр жишгийг” Говь саун Монголд анх удаа нэвтрүүллээ. Үүгээр ч тогтохгүй говийн хоёр бассейн нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан юм. Тухайн өдөр бассейнд орсон хэн хүнгүй үүнийг анзаарсан байх.

   2006 онд Говь сауныг ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй байсан учир Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр хүртэл гаргаж байсан байна. Тэгвэл энэ байгууллага өнөөдөр ч гэсэн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй, үйлчилгээ үзүүлсээр байгааг холбогдох газрууд анхааралдаа авна биз ээ.
 
   Бассейн саун, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, бохир заваан байх ёсгүй. Дээд зэргийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаж байх ёстой. Үйлчилгээний байгууллага мөнгөний төлөө, ашгийн төлөө ажилладаг ч гэлээ, үйлчлүүлэгчийн эрх ашгийг үргэлж дээдэлж явах ёстойг ямар ч бизнесмэнүүд мэднэ.  Говь саун нь үйлчлүүлэгчид сэтгэлд нь нийцсэн, сайн үйлчилгээ үзүүлэх байтал их мөнгө л салгахыг хүслээ. Энэ нь долоон настай хүүхдээс насанд хүрэгчийн төлбөр авч байгаагаас илт байна.
 
   Говь саун нь өөрсдийгөө “Монгол түмэндээ байгалийн чулуун сауны үйлчилгээг үзүүлж байна. Мана, гартаам, болор мөн давсан өрөөнүүд нь хүний эрүүл мэндэд тааламжтай нөлөөг үзүүлдэг. Энэ нь бараг бүх төрлийн өвчин бас ядаргаанд сайн эмчилгээ болон ашиглагдаж байгаа. Манай Говь саун үйлчлүүлэгчдэдээ тав тухтай амралтын болоод эмчилгээт үйлчилгээ үзүүлж байна” гэж рекламдах боловч хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байна. “Говь саун” хэрэглэгчийн эрх ашгийг хөндөж байхад “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” юу хийж байна вэ? Хүүхдийг өндрөөр нь насанд хүрэгч гэж тодорхойлж болно гэж үү. Ийм ёс хаана байна вэ?  
 
Н.Батаа
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5057798/543/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청