Бичлэгийн тоо 372
Лэди Гагагийн оролцсон хүлээн авалт, тоглолт, арга хэмжээ түүний шинэ шуугиангүйгээр дуусна гэж үгүй. Тэрээр өнгөрсөн ням гаригт болсон  "MTV" хөгжмийн сувгийн “Video Music Awards” шагнал гардуулах ёслолын үеэр  яг л эр хүн шиг дүр эсгэн тайзнаа гарч ирсэн нь үзэгчдийг алмайруулаад авчээ. Түүний энэхүү ээлжит санаанд оромгүй гэнэтийн бэлэг үзэгчдийг гайхашруулж чаджээ. Эршүүд дүрд хувирсан “Sir Gaga” шар айраг асгаж цутган ууж, согтуу болон жүжиглэсэн бөгөөд тайзан дээр “You and I” дуугаа амилуулсан юм. Түүнийг төгөлдөр хуурын ард суугаад дуулж эхэлмэгц л үзэгчид түүнийг таньж, алга нижигнүүлэн ташсан байна. Алдрын оргилд гараад буй 25 настай дуучин бүсгүйн жинхэнэ нэрийг Стефани Жоан Анжелина Жерманотта гэдэг бөгөөд тэрбээр тайзнаа Элвис Пресли маягийн засалттай хар үстэй,  брюк өмсч, эрэгтэй цагаан майктай тайзнаа гарч ирээд, ороосон тамхи татаж утаа баагиулж байжээ. Үзэгчдийн ярьж буйгаар тэд анх удаа Lady Gaga-г өндөр өсгийт болоод гял цял хувцасгүйгээр харсан нь энэ ажээ.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5044421/dd5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청