Бичлэгийн тоо 372

Америкийн “Foreign Policy” сэтгүүлийн сайт дээр өнгөрөгч зургадугаар сарын 9-нд Алессандро Гразанигийн фото сурвалжлага нийтлэгджээ. Монголын хөдөө, хотын гэр хороолол дахь амьдралыг доорх маягаар харуулсан байна.

aless-grassani11.Монголын Архангай аймагт Цамбын гэр бүлийнхэн хатуу ширүүн өвлөөс хонин сүргээ аврахыг хичээв. Сүүлийн гурван жил тохиосон зуд хэмээх өвлийн ширүүн нөхцөлд тус гэр бүлийн өмч болох 2000 орчим хониос тал нь л үлджээ. Цамбынхан илүү дулаан бэлчээртэй газрыг зорих гэсэндээ Булган аймгаас нүүж Архангай аймгийн Өлзийт суманд ирсэн байна. Зураг дээр 29 настай Эрдэнэтуяа бүсгүй зуданд хөлдөж үхсэн хонийг булахаар чирч байгаа нь (энэ оны гуравдугаар сар).

2. Эрдэнэтуяа өөрийн гхэртээ хонь усалж байгаа нь. Гуравдугаар сарын энэ шөнө тус гэр бүлийнхэн арваад хонийг хөлдөж үхэхээс нь сэргийлж гхэртээ хонуулсан юм.

aless-grassani2

3. Хүчтэй цасан шуурганы улмаас орхиж явсан хөрш айлын гхэр.

aless-grassani3

4. Эрдэнэтуяагийн нөхөр, 39 настай Цамбын Батгаргал урд шөнө хөлдөж үхсэн хонийг булахаар явж байгаа нь

aless-grassani4

5. Эрдэнэтуяа, түүний 3 настай хүү Түвчинж болон нялх хурга нэгэн хүйтэн шөнийг даваад байгаа нь. Түүний нөхөр Батгаргал 6 настай хүү Азжаргалын хамтаар хонин сүргээ хэрхэн хоносныг шалгахаар гарсан үед татсан зураг.

aless-grassani5

6. Унтаж буй согтуу залуугийн цаана нийслэл Улаанбаатарын дүр зураг ийн харагдана. Монголын хүн амын бараг тал хувь нь амьдардаг энэ хотод архидалт хэмээх үзэгдэл хурц асуудлуудын нэг болжээ. Сүүлийн хоёр жилд нийслэлийн хүн ам бараг хоёр дахин нэмэгдсэн тул шинээр ирэгсэд “гэр хороолол” гэх ядуусын хороололд оршин суухаас аргагүйд хүрдэг аж. Хөдөө газраа орхин нийслэлд суурьших гэсэн бичиг үсэг мэддэггүй, боловсрол муутай малчид хотын ажлын байрны нөхцөлийг хангадаггүй учир ажилгүйдлийн өндөр түвшин, ядууралтай нүүр тулдаг.

aless-grassani6

7. Энэ зуур нийслэлээс хэдэн зуун км-ийн цаана амьдардаг Цамбын гэр бүлийнхэн өвлийн хахир хоёр шөнийн дотор 20 орчим хонио алдав.

aless-grassani7

8. 55 настай, өмнө нь малчин байсан Жигжжав эхнэр, хоёр охин, 4 настай ачийнхаа хамтаар Улаанбаатарын нэгэн орон сууцны шатан дор амьдардаг. Энэ гэр бүлийн ганцхан гишүүн нь энэ орон сууцанд ажилладаг. Эднийх хатуу хахир зуданд 150 хонио алдсаны улмаас нийслэлд нүүж иржээ. Энэ орон сууцанд Жигжжавын эхнэр жижүүрээр ажилладаг ба түүний ядмагхан цалингаар тэд амь зууж явна. Нэг охин нь жирэмсэн, удахгүй төрөх гэж байсан билээ.

aless-grassani8

9. Хотод нүүж ирсэн иргэдийн олонх нь Улаанбаатарын хогийн цэг дээр анхны ажлаа олдог. Тэд хоёрдагч түүхий эд цуглуулан түүнийгээ мөнгө болгож амь зогоодог.

aless-grassani9

10. Малчны 26 настай жирэмсэн охин Дүн-Эрдэнэ (Оюун-Эрдэнэ бололтой.Орч) нь шатан доорх гэртээ сууж байгаа нь

aless-grassani10

11. Цамбын Батгаргал Архангай аймагт малаа хариулж яваа нь

aless-grassani11

12. Улаанбаатарын гхэр хороололын дүр зураг. Гхэр хорооллууд нь хотын ус хангамжийн эх үүсвэр болон цахилгаанд холбогдоогүй байдаг учраас иргэд нь тохигүй орчинд амьдарцгааж байна.

aless-grassani12

Энэ фото сурвалжлагын дор олон хүн сэтгэгдлээ үлдээжээ. Тэдгээрийг мөн сонирхуулъя.

-Би энэ сурвалжлагчийн э-мэйл хаягийг нь авмаар байна. Энэ сурвалжлагыг үзээд би үнэхээр гайхширлаа. Батгаргал гэж монгол нэр байхгүй ээ. Батжаргал байсан байлгүй дээ. Түүнээс гадна дээр нэр дурдагдсан гэр бүлийнхэн бичиг үсэг мэддэггүй биш байх. Социализмаар замнасан 70 жилийн хугацаанд Монгол Улс бүх нийтийг бичиг үсэгтэй болгох аян өрнүүлж байсан юм. Тийм ээ, Монголын өвөл их хахир хатуу. Зуд болдог нь их хэцүү тул малын өвлийн тэжээлийг бэлдэх нь хүндрэлтэй асуудал болдог. Гэвч баахан зураг нийтлээд (тухайлбал, гэрт хониудаа хонуулж байгааг харуулсан) энэ хүмүүс ямар аймаар амьдардаг юм бэ гэдгийг харуулахыг зорьсон нь доромжлол мэт болжээ. Дашрамд хэлэхэд, гхэр биш гэр гэдэг юм шүү. Үнэн хэрэгтээ Дэлхийн банкны таамаглаж буйгаар, энэ орон ойрын хоёр, гурван жилийн дотор хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно гэж байгаа. Энэ бол маш сайхан орон, тиймээс сониуч нэгэнд нь энэ орныг заавал зориорой гэж зөвлөх байна. Харин энэ сурвалжлагч Монголд нэг их удаагүй бололтой. Дэлхийн дулаарлаас болж зуд болдог, тэгээд малчид их хэцүү амьдралтай золгодог гэж бодож байгаагаас үзэхэд өөрийн нүүрстөрөгчөөс гаралтай ул мөрөө дутуу үнэлдэг нэгэн бололтой гэж хэлэх байна.

-Зудын үр дагавар үнэхээр аюултай. Гэвч уламжлалт ёс заншлаа амжилттай хөгжүүлж буй орчин үеийн Монгол Улсын дүр төрхийг энэ зургуудаар илэрхийлж чадсангүй. Малчидтай өнгөрөөсөн 3 долоо хоногоо би нандигнан дурсдаг нэгэн гэж бичсэн байна.

 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5040461/981/trackback

profile

idersuh

2011.08.29 23:49:40
*.197.210.25

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청