Бичлэгийн тоо 372

 

Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа
Дэлхийн банк манай улсын энэ улирлын эдийн засгийн тоймыг гаргажээ. Тус банк энэхүү судалгаагаар Монгол Улсын эдийн засгийг эрчимтэй өсч байна гэж дүгнэлээ. Энэ оны эхний улиралд 9.9 хувьтай байсан манай эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд 17.3 хувьд хүрчээ. Үүнд тээвэр 39.9, барилгын салбарт 38.4 хувиар өсч орлого нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбарын эдийн засаг өнгөрсөн саруудад 8.3-12.9 хувиар өссөн байна. “Эдийн засгийн энэ хурдтай өсөлтийн үр дүнд өнгөрсөн онд 13 хувь байсан ажилгүйдлийн төвшин өнгөрсөн зургаадугаар сард 8.7 хувь болж буурлаа. Өнгөрсөн оноос хойш цалингийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. 2002-2008 оны эдийн засгийн өсөлтийн үед ядуурлын төвшин Монголд бодитойгоор буурсан. Бид өнөөгийн эдийн засгийн өсөлт ч ядуурлыг бууруулна гэж үзэж байна” хэмээн Дэлхийн банкныхан хэллээ.

Гэхдээ тус банкны эдийн засагчид өмнөх эдийн засгийн өсөлт инфляцийг огцом өсгөж, дундаж орлоготой иргэдэд хүчтэй цохилт болсон. Тиймээс Засгийн газар төсвийн зарцуулалтыг хянаж, мөнгөний бодлогыг чангатгахыг Дэлхийн банкныхан сануулж байна. Мөн тус банкны судалгаагаар манай улсын инфляц өндөр байгааг тогтоожээ. Нийслэлд инфляц өмнөх оны мөн үеэс 11.4, өмнөх сарынхаас 5.5 хувиар өссөн байна.

Инфляц хөөрөхөд халамжийн замаар төсвийн зардал 27 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Уул уурхайн хөгжлийг даган, тоног төхөөрөмж, машин механизм ихээр орж ирж байгаа нь импортын хэмжээ нэмэгдэхэд хүрч энэ нь мөн инфляцид нөлөөлсөн байна. Өнгөрсөн сард гэхэд гадаад худалдааны алдагдал 1349 сая ам.долларт хүрсэн.

ИРЭХ СОНГУУЛЬ МОНГОЛД СҮЙРЭЛ ДАЛЛАЖ БАЙНА ГЭВ

Ашигт малтмал ашигласны төлбөр, нэмүү өртөг, гааль, аж ахуйн нэгжийн орлогын татварын нэмэгдэл төсвийн орлогыг өсгөжээ. Харин төсвийн зарлага 27 хувиар өссөн нь Хүний хөгжлийн сангаар дамжуулан иргэдэд бэлэн мөнгө тараасных аж. Төсвийн зардал ийнхүү их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь эдийн засаг болон төсөвт аюултайг Дэлхийн банкныхан хэлж байна. Хэдийгээр манай улс үүний эсрэг бодлогыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулна гэж байгаа ч энэ хууль 2013 онд хүчин төгөлдөр болох билээ.

Тиймээс 2012 оны сонгууль эдийн засаг, төсөвт эрсдэл дагуулахыг тэд анхаарууллаа. Мөн манай эдийн засагчид энэ хуулийг байгалийн баялаг ихтэй улс орнуудад тохиолддог “Голланд өвчин” зэргээс сэргийлэхэд туслана гэж үздэг. Харин Дэлхийн банкныхан Нидерланд улс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, улс төрийн зөвшилцлөөр “Голланд өвчин”-ийг “анагааж” чадсан. Тиймээс Монгол Улс энэ хуулийн хэрэгжилтийг биелүүлж, намрын чуулганаар шинээр оруулж буй төсвийн туслах хуулийг батлах нь зөв гэж үзэж байна.

Э.Өнөр
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5028358/48a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청