Бичлэгийн тоо 372

 

 

Сангийн Сайд С.Баярцогтын хvсэлтийн дагуу Олон Улсын Валютын Сангийн Төсвийн асуудал эрхлэх газраас “Татварын удирдлагыг боловсронгуй болгох” техник туслалцааны төсөл, АНУ-ын Төрийн сангаас “Том татвар төлөгчийн албыг бэхжvvлэх” төслvvд Татварын ерөнхий газарт хэрэгжээд байна. Өчигдөр буюу 23-ны өдөр ОУВС-гийн Орлогын удирдлагын Ажлын хэсэг Монгол улсад ажиллахаар хүрэлцэн ирлээ. Тэдгээр ажлын хэсэг ирэх есдvгээр сарын 05-ны өдрvvд хүртэл манай улсад ажиллана. Татварын Ерөнхий Газарт хэрэгжээд байгаа “Том татвар төлөгчийн албыг бэхжvvлэх” төслvvд хэрэгжсэнээр ТЕГ-ын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын vйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэн татварын алба болгох, хяналт шалгалтын хэлтсийн байцаагчдыг салбараар мэргэшvvлэх, татварын эрсдлийг vнэлэх, татварын албыг орчин vеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн техник тоног төхөөрөмжөөр хангах зэрэг томоохон зорилтууд ажил хэрэг болно. Тиймээс манай улсад хүрэлцэн ирсэн ажлын хэсгийнхэн дээрх төслvvдийн хэрэгжилтийн явцыг vнэлэх, цаашид хэрэгжvvлэх техникийн туслалцааны хэрэгцээг тодорхойлохоор ирсэн юм. Өчигдөр ОУВС-ийн Төсвийн асуудал эрхлэх газрын Ахлах эдийн засагч Жон Брондологийн ахалсан ажлын хэсэг ТЕГ-ын удирдлагуудтай уулзлаа. Манай улсад ажиллах ажлын хэсгийн багт АНУ-ын Төрийн сангийн Техник туслалцааны газрын дэд захирал Билл Ремингтон, ОУВС-ийн ажилтан Жак Калдер, Дик Тийд, Коэнраад ван дер Хийдэн нар багтжээ. Энэхүү уулзалтын эхэнд Монголд ажиллах төлөвлөгөөнийхөө талаар ажлын хэсэг танилцууллаа. Төслийн багийнхан УТОХГ-т хэрэгжиж буй уг төслийг амжилттай явагдаж буйг тэмдэглээд, цаашид хамтран ажиллахдаа баяртай байна гэдгээ мөн илэрхийллээ. Дараагаар нь ТЕГ-ын дарга Б.Баттөмөр хамтран ажиллаж буй төслийн ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлээд, төслийн vр дvнд татварын алба, тэр дундаа том татвар төлөгчдийн албаны техник технологи бэхжиж, байцаагч нарын ур чадварыг дээшлvvлэх, эрдэс баялгийн татварын чиглэлээр болон эрсдэлийн менежмэнтийн хvрээнд олон дэвшилтэт vр дvнд хvрнэ хэмээн хvлээж буйгаа тэмдэглэлээ. Уг төсөл 2009 оны 10 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд амжилттай, дэвшилттэй vр дvн vзvvлж буй тул цаашид vргэлжлvvлэхээр хугацааг сунган ажиллаж байгаа юм. Монголд ажиллаж буй төслийн ажлын хэсгийнхэн энд байх хугацаандаа ирэх 2012 онд хэрхэн хамтран ажиллах төлөвлөгөөгөө гаргах, эхний vр дvнгvvдэд дvн шинжилгээ хийх зорилттой иржээ.

Д.Чингис
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5020561/554/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청