Бичлэгийн тоо 372

Цалинг хэрхэн боддог вэ?

Уншсан 7735 vote 0 2011.08.05 16:40:28

Та сарын цалин дээрээ байгууллагынхаа гаргасан дотоод журмын дагуу үндсэн цалингийн тодорхой хувь буюу “ажилласан жилийн нэмэгдэл” мөн “ур чадварын нэмэгдэл” болон хоол унааны олговор авна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн дагуу тэтгэврийн даатгалд 5.5 хувь, тэтгэмжийн даатгалд 1 хувь, ажилгүйдэлийн даатгалын шимтгэлд 0.5 хувь, ЭМДШ-д 3 хувь нийтдээ 10 хувийн шимтгэл суутгуулдаг.
“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу таны цалингаас НДШ-ийг хассан дүнгээс 10 хувийн ХХОАТ-т авдаг. Өөрөөр хэлбэл цалин хөлс, шагнал урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж болон тэдгээртэй адилтгах орлого /мөн хоол, унаа, түлш, байрны үнийн хөнгөлөлтийн орлого/-оос ХХОАТ-ыг суутгадаг. Мөн 2006 онд нэмэлт өөрчлөлт орсон ХХОАТ-ын тухай хуулийн 24.1-д энэ хуулийн 11.1.1-11.1.6 ногдох жилийн албан татвараас 84000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэнэ гэсэн заалтын дагуу таны сар бүр төлж байгаа албан татвараас 7000 төгрөгийг хөнгөлж хасч тооцно гэсэн үг юм. Үүнийг жишээгээр тайлбарлавал:
Сард 150.000 төгрөгийн үндсэн цалинтай ажилчин байгууллагынхаа дотоод журмын дагуу ажилласан жилийн урамшуулал болгож 5 хувийн нэмэгдэл буюу 7.500 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 10 хувь буюу 15.000 төгрөг, хоол унааны олговорт 10.000 төгрөг авдаг гэвэл нийт сард бодогдох цалин 172.500 төгрөг.
Үүнээс НД, ЭМДШ-д 10 хувь буюу 17.250 төгрөгийг суутгаад хассан дүнгээс ХуХОАТ-т 10 хувь буюу 15.525 төгрөг төлөх боловч хуульд заасан хөнгөлөлтийн дагуу 7000 төгрөг хасч 8.525 төгрөг төлөх юм.
Ингээд уг ажилтны сард гар дээр авах цалин нь 146.725 төгрөг болж байна. Цалин бодох аргыг ойлгомжтой болгох үүднээс хялбар жишээ авлаа. Та өөрийн цалинг тооцож үзэхдээ таны ажиллаж буй газар ажил, үйлдвэрийн онцлогоос шалтгаалаад дээр дурдсанаас илүү олон төрлийн нэмэгдэл хөлс, олговор, хөнгөлөлт авдаг байж болох тул тэр бүгдийг оруулан тооцох ёстой юм.   
 Бэлтгэсэн Ц.Соёолзул
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4943025/69f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청