Бичлэгийн тоо 372

Сенатч Дэвид Норрис Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр сонгуулийн өмнөх судалгаагаар тус улсын Ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай улстөрч гэгдэж байсан юм.
Дэвид Норрис нь ижил хүйстнээ сонирхогч гэдгээ нуудаггүй. Ирландын ард түмэн ч ижил хүйстэн Ерөнхийлөгчтэй болох өдөр ойртсоныг ойлгож байж. Гэтэл Дэвид Норрис 1997 онд амраг залуу Эзра Ицхактай холбоотой хэрэгт орооцолдсон түүхийг хэвлэлээр сөхөн тавьсан нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзахад хүргэжээ.
Түүний амраг, Израилийн зүүний хүчний төлөөлөгч Эзра Ицхак 14 жилийн өмнө 15 настай палестин хүүг хүчиндсэн хэрэгт буруутгагджээ. Энэ үеэр Дэвид Норрис амрагаа ихэд өмгөөлж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хийж чадах бүхнээ хийсэн байна.
“Би найзынхаа төлөө гүйсэндээ харамсахгүй. Гэхдээ энэ зууны түүхийг сөхөхдөө намайг хүчирхийлэл, доромжлолыг дэмжиж, өрөвдөх, нигүүлсэх сэтгэлгүй нэгэн мэт мэдээлж буй нь харамсалтай байна” хэмээн Дэвид Норрис мэдэгдэв. Мөн тэрээр тухайн үед амраг залуу Эзрагаа хийсэн үйлдлийнхээ төлөө гутарч, амиа хорлочихвий гэж айсандаа тийм алхам хийсэн гэж хэлжээ.
Норрис, Ицхак хоёрын хайр сэтгэлийн харилцаа 1975 оноос эхэлж, 2001 онд албан ёсоор харилцаагаа тасалсан байна. Дэвид Норрис Ирландын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх судалгаагаар нийт иргэдийн 25 хувийн саналыг авах магадлалтай байжээ. Энэ нь нэр дэвших боломжтой улстөрчд дотроос хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4933193/c30/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청