Бичлэгийн тоо 372

БНСУ-д энэ сарын 26-аас эхлэн орсон ширүүн бороо жил орох хурын хэмжээтэй тэнцэхээр их орж дэлхий дахиныг шуугиулсан. Өнгөрсөн 28-ны шөнө Кёнги ду, Гуанжү ши,  Күнгжуамд орсон их борооны улмаас Солонгос улсад амьдарч байсан манай улсын хоёр иргэн амиа алдсан тухай Монгол Улсын Элчин Сайдын Яамны дэд консул Б.Тэнүүн мэдэгдлээ. Гадаад харилцааны яамнаас тэдний ар гэрийхэнтэй холбоо тогтоож, удахгүй Солонгос улс руу талийгаачдын ар гэрийхнийг явуулахаар болжээ. Солонгос улсад манай улсаас 33 мянган иргэн ажиллаж, амьдарч сурдаг гэсэн албан ёсны тоо байдаг. Харин одоогоор гамшгийн бүсэд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын тухай нарийвчилсан тоо гараагүй байна. Сүүлийн үеийн мэдээгээр тус улсад орсон бороо намжиж, ус татарч байгаа учир ахин гамшигт өртөхгүй байх гэж албаны хүмүүс үзээд байна.
 
Д.Чингис
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4913711/1d7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청