Бичлэгийн тоо 372

БНСУ-ын "Hyundai Motor" компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер "Хьюндай Моторс Монгол" ХХК-ийнхан нүүрс тээвэрлэх зориулалттай машин саяхан оруулж иржээ.

"Мо Эн Ко" ХХК-ийн Хөшөөтийн нүүрсний уурхайн тээврийн гүйцэтгэгчээр ажиллаж буй "Стандарт Майнинг Транс" ХХК-ийн захиалгын дагуу тус компанийнхан "Hyundai HD1000" маркийн ЗО ширхэг хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт захиалагчиддаа өчигдөр хүлээлгэн өглөө. Эдгээр хүнд даацын автомашиныг Монголын зам болон цаг агаарын хүнд нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн байна.

"Хьюндай Моторс Монгол" ХХК-ийн Худалдаа эрхэлсэн захирал Б.Батхүү "Хьюндай"-гийн авто чирэгч, ачааны автомашинууд монголчууд бидэнд хэзээний танил ашиглаж дадсан, чанар болон үнийн хувьд хамгийн тохиромжтой юм. Иймд томоохон ачаа тээврийн компаниуд манай компанийн оруулж ирж буй машинуудыг худалдан авдаг. Өнөөдөр бид "Мо Эн Ко" ХХК-ийн Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайн нүүрсний тээвэрлэлтэнд зориулан зхний ээлжинд 30 ширхэг хүнд даацын автомашиныг, чиргүүлийн хамт захиалагч компанидаа албан ёсоор хүлээлгэн өгч байна.

Энэхүү хүнд даацын машинуудыг нийлүүлэхдээ захиалагч компанийм хэрэгцээ шаардлагыг судлан, Хөшөөтийн нүүрсний уурхайд тээвэр хийж туршсан. Тухайлбал: Монголын замын нөхцлийг бодолцон эд ангийн бэхэлгээг сайжруулсан. Нүүрсний уурхайн нөхцөл нь тоос, шороо ихтэй байдаг тул уг машинд агаар шүүлтийн нэмэлт тоноглол суурьлуулсан. Дугуйг нь хүртэл манай замд тохируулсан байгаа, Бид зарагдаж буй машин бүрт 50.000 км юмуу, хоёр жилийн баталгаа олгож байгаа нь бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай харьцуулахад манай том давуу тал, хэрэглэгчдэд олгож байгаа эдийн засгийн боломж юм. Цаашид манай компани уул уурхайн бусад компаниудад захиалгын дагуу өөрийи нөхцөлд тохирсон машинуудыг оруулж ирнэ" хэмээн ярив.

Шинэхэн оруулж ирсэн машинуудыг захиалсан "Стандарт -Майнинг Транс" ХХК-ийн xaмт олон сэтгэл хангалуун байна. Тус компанийн жолооч нар "Hyunda '-гийн энэ шинэ машин тохь тухтай бөгөөд жолоодоход маш хялбар зөөлхөн жолоочийн эрүүл мэндэд тустай бөгөөд ажил хийх нөхцөл сайжирч, автомашин ашиглалтын ажлын бүтээмжид сайнаар нөлөөлөхүйц болж чаджээ. Хамгийн гол нь эвдрэл багатай ямар ч хүнд нөхцөлтэй замд явах чадвартай тул бид баяртай байгаа" хэмээв.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниуд хүртэл сүүлийн үед "Hyundai''-гийн хүнд даацын ачаа тээврийн болон тусгай зориулалтын автомашин, автобус авах сонирхолтой болжээ. Тиймээс "Хьюндай Моторс Монгол" ХХК-ийн хамт олон зөвхөн нүүрсний гэлтгүй өөрсдийн нийлүүлж буй бүх төрлийн ачааны автомашинуудыг ашиглалтын нөхцөлд тохируулж, хэрэглэгчийн саналыг тусгаж нийлүүлэх боломжтой юм байна.

"Хьюндай Моторс Монгол" ХХК компани урт хугацаанд тогтвортой тээврийн үйл ажиллагаа явуулж буй харилцагчиддаа техникийн байнгын бэлэн байдлыг өндөр түвшинд байлгахад анхааран чанартай автомашин, сэлбэг нийлүүлж тэдгээрийн байнгын засвар үйлчилгээг өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4908504/7f1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청