Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын холбооноос 2 долоо хоногийн өмнө гар утас хэрэглэх нь хорт хавдар үүсгэх магадлалтай болохоор гар утас хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй гэж анхааруулга хйисэн бөгөөд дахин хийсэн мэдэгдэлдээ өдөрт 15 минут хэрэглэсэн ч тархины өвчин үүсэх магадлал маш их өснө гэсэн илтгэл тавьсан байна.
Английн дэйлли сониноос 14ны өдөр 13 улсыг хамруулан удаан хугацааны турш хийсэн судалгааны үр дүнд дээрх илтгэлийг тавьсан. Гэхдээ нэгэнт өнгөрсөн 15жилийн турш гар утсыг амьдралд өргөн хэрэглээ болсон тул хэдийн хордож эхлэсэн, оройтсон илтгэл байна гэжээ.
Судалгааны агентлагийн инжинер Вилиом Рэмборн "Гар утас хэрэглэгчдэд өдөрт 15минут гэдэг тийм ч урт хугацаа биш байтал тэр 15хан минутын үр уршгаар тархины өвчин үүснэ гэдэг нь бид өдөр дутамд дэлбэрэх бодис тэврээд явж байгаатай адил утгатай адил сонсогдож байна" гэжээ.
Тэрээр 20жилийн дараа тархины өвчтөн 20дахин өсөх бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд гар утас хэрэглээний талаар анхаарах цаг хэдийн болсон гэж мэдэгдлээ.
Гар утсыг удаан хэрэглэх тусам хорт хавдар тусах магадлал өндөр болно гэнэ. Гэвч гар утасгүйгээр та амьдралаа төсөөлөөд үз дээ!
서울=뉴시스 сурвалжлагч