Бичлэгийн тоо 372

 

썸네일Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд “Хүн гялгар уутыг 12 минут л ашигладаг гэнэ. 12 минут ашиглагдсан гялгар уут нь байгаль дээр 100 - 400 жил байдаг бөгөөд энэ хугацаандаа таныг болон таны үр хүүхэд цаашлаад оршин тогтнох байгаль орчныг бохирдуулсаар байдаг байна. Тодруулбал сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсад бий болсон гялгар уутны хог нь 2400 он хүртэл та бидний эрүүл мэнд, байгаль орчинд заналхийлсээр байх юм. Үүнийг иргэд, худалдаа наймаа эрхэлж буй хувь хүн, аж ахуй нэгж ойлгож, ухамсартайгаар гялгар уутнаас татгалзах хэрэгтэй байна.
 
Гялгар уутнаас татгалзах талаар нилээн олон жил ярьж, хэрэгжүүлэх гэж оролдсон боловч бодитой үр дүнд хүрэлгүй өдий хүрсэн. Ямар сайндаа л 2008 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт “Хэт нимгэн пластик тос хэрэглэхийг хориглох тухай” захирамжийг гаргах вэ дээ. Гэхдээ уг захирамж нь энэ оны 6-р сарын 01-ний өдрөөс эхлэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудад сав баглааны зориулалтаар хэрэглэхийг хориглож байгаа юм. Мэдээж захирамж иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин болоод түүний бохирдлыг багасгах цаашлаад даавуун болон цаасан тор, уутны үйлдвэрлэлийг дэмжих зорилготой аж.
 
Гялгар уут нь хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдигед, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг байна. Эдгээр бодис нь сүүлийн жилүүдэд монголчуудын дунд түгээмэл дэлгэрээд байгаа элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн үрэвслийг идэвхжүүлж, хорт хавдар үүсэхэд нөлөөлж байгаа талаар эрдэмтэн, судлаачид анхааруулах боллоо.
 
Гялгар уут нь хөгцрөх, ялзрах зэргээр хэрэглэгч үйлдвэрчдийг давхар хохироодог. Ийм учраас гэдэсний савханцар, салмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болж өгдөг байна.
 
Тиймээс иргэд болон аж ахуй нэгжүүд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө гэж бодон энэхүү захирамжийг ажил хэрэг болгож, эрүүл мэнддээ бодитой хувь нэмэр оруулах нь зүйн хэрэг. ИТХ, Хотын захирагч гээд удирдлагууд ер нь хүмүүсийн эрүүл мэнд,  аюулгүй байдлын төлөө хэрэгтэй захирамж гаргадаг аа. Гэвч эдгээр захирамжийг нь биелүүлэх, дагаж мөрдөх газар гэж үгүй болж. Үйлчилгээний байгууллага хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодохоосоо өмнө өөрсдийн халаасанд орж байгаа мөнгөө л тэргүүнд нь тавих болсон. Энэ байдал дээрээс гаргаж байгаа “Захирамж, шийдвэр” завхархад хүргэж байгаа гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй болов уу. 

 
Н.Батаа
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5206234/b74/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
배너신청
자생병원

배너신청