Бичлэгийн тоо 372
»

 26 буюу Сөүлийн хотын даргын нөхөн сонгуульд 20,30 настангууд идэвхтэй оролцон ПакВонСүн ялахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж ажиглагчид үзэж байна. Нас хэлбийсэн хижээл насныхан амар амгалан амьдрахыг илүүд үздэг бол залуучууд өөрчлөлт, шинэчлэлтийг илүүд үздэг зан чанар ч энэ сонгуулиар илт ажиглагдлаа. Пак Вон Сүн-г сонгосон залуучуудаас түүнийг сонгосон шалтгааныг тодруулахад доорх байдлаа хариулсан байна.  

 #1. Сургууль үнэгүй өдрийн хоол тараах 

 Энэ удаагийн сонгууль явагдах болсон гол шалтгаан нь сурагчдад өдрийн хоол үнэгүй тараах явдал байсан учир энэ талаарх түүний үзэл баримтлалыг харж дүгнэсэн гэжээ.

  #2. 안철수 Ан ЧолСү 

 АнЧолСү Сөүл дээд сургуулийн байгалын шинжлэх ухааны тэнхимын эрхлэгч. Хэнээс ч илүү хотын мэр болж болох магадлалтай байсан боловч татгалзан ПакВонСүн-д итгэл найдвараа хүлээлгэн өгсөн нь олон сонгогчдын бодлыг өөрчилсөн. Ялангуяа АнЧолСү багшийн шавь нар болох оюутнуудын сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал байсан.

Сонгуулийн өмнөх өдөр хүртэл АнЧолСү багш ПакВонСүн-г дэмжиж байгаагаа илэрхийлэн түүнд захиа явуулсан нь олонд мэдэгдсэн нь эцсийн цохилт болоход хангалттай байлаа.

 #3. Залуучуудын ажилгүйдэл

 Сүүлийн үед статистикын тоо баримтаар  залуу насны хүмүүсийн ажилгүйдэл жил ирэх дутам өсч байгаа бөгөөд эрх баригч намаас тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байгаа учир зайлшгүй өөрчлөгдөх ёстой гэж үзжээ. Өмнө нь сонгуульд анхаардаггүй байсан хүмүүс ч энэ удаа заавал сонгууль өгнө гэж бодогдуулсан гол хүчин зүйлүүдийн нэг гэнэ.

 

 #4. Түрээсний аюул

 ‘Эцэс төгсгөлгүй өрсөлдөөн’ий эрин зуунд ажил алба, амьдрал, байр орон сууц зэрэг амьдралын бүхий л асуудалтай гэнэт тулгараад буй 20,30 насныхан. Ажилд орж амьдралын ханиа сонгон амьдрал зохиосон боловч амьдрах байргүйдээ хуримаа ч хийж чадахгүй явж байгаа гэх хосууд олон болжээ. Өмнө нь арай ч ийм байгаагүй сүүлийн үед түрээсний байранд ч хүч хүрэхээ болилоо хэмээн халаглаж байгаа тэдэнд ПакВонСүн хонгилын үзүүр дэх гэрэл болоосой гэж бодсондоо сонгосон байх.  

 #5. 오세훈  УСэХүн

 УСэХүн экс хотын дарга. Сурагчдад үнэгүй хоол олгох асуудлыг эсэргүүцэн тэрээр хотын даргын суудлаас сайн дураараа огцорсон. Энэ сонгууль нь эрх баригч нам болон экс хотын даргын буруу зөвийг шүүх шалгуур болж өгчээ. Олон нийтээрээ эсэргүүцээд байхад дахин эрх барих нам сонгуульд ялах нь байж болшгүй асуудал гэжээ.

Үүнээс гадна

 

 #6. 이명박 ИМёнБак ерөнхийлөгч

 #7. (Өрсөлдөгч НаГёнгВон 100сая воны үнэтэй арьсны эмчилгээ хийлгэсэн) 

 Түүнчлэн түүний энгийн, нүдэнд дулаахан гадаад төрх, тус сэтгэл зэргийг сонгосон байна.

Ямартай ч сайн хүн сонгогдсон гэдэгт найдаж байна.

10·

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5271027/b8a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청