Бичлэгийн тоо 372



10сарын5ны өдөр(Америкын цагаар) Америкын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  алдарт Apple  корпорацыг үүсгэн байгуулагч, экс ерөнхийлөгч Стив Жобс нас барлаа гэж мэдэгдлээ.

Одоохондоо нас барсан шалтгааныг мэдэгдээгүй боловч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн таамаглаж байгаагаар урт хугацааны турш хорт хавдараар өвчилсөн нь түүний нас барах шалтгаан болсон гэжээ. 
2003онд хорт хавдартай гэсэн онош гарсан бөгөөд үүнээс хойш хорт хавдартай тэмцсээр тэрээр  маш их турж эхлэсэн билээ. 2004онд хорт хавдрын хамсах өвчинүүд бага багаар илэрсээр байсан бөгөөд улмаар элэг нь муудаж 2009онд элэг шилжүүлэн суулгах мэс засал хүртэл хийлгэсэн юм байна.

Apple нь 5ны өдөр "Стив Жобсын гүйлгээ ухаан, ажиллах эрч хүч, авхаалж самбаа нь бидний амьдралыг илүү тав тухтай тансаг болгох эцэс төгсгөлгүй хөгжих хөдөлгүүр нь болж байсан юм. Түүний ачаар хорвоо дэлхий улам илүү боловсронгуй болсон" гэж тунхаглажээ.

Түүнчлэн "Түүний хайртай эхнэр Лорен болон түүний гэр бүлд гүн харамсал илэрхийлье. Стив Жобсын бидэнд үлдээсэн  гайхамшигтай  өв их хөрөнгөд нь дахин дахин гүн талархал илэрхийлье" гэжээ. .

1977онд хувийн компьютер Apple2-ыг бүтээж PC ертөнцөд гайхамшигийг үзүүлсэн тэрээр үргэлжлүүлэн  MP3 плэйер болох iPod, мөн смарт гар утас болох iPhone-ыг зохион бүтээж гар утасны зах зээлд гайхамшигийг бүтээж, хэрэглэгч бидний чадварыг дээшлүүлж өгсөн агуа их хүн билээ. Зөвхөн утас авах, залгах л үүрэг гүйцэтгэдэг байсан гар утасаар одоо бол бүхнийг орлуулж болохуйц чадварлаг болжээ. Тэрээр iPhone-р сэтгэл ханасангүй. iPhone3G, iPhone3GS, iPhone4, TabletPC, iPad зэргийг үйлдвэрлэн интернэт ертөнцийг эцэс төгсгөлгүй хөгжүүлсээр ирсэн билээ. Тэрээр Apple корпарацыг дэлхийд номер1 корпарац болгоод зогсохгүй, шинэ зүйлийг эцэс төгсгөлгүй эрэлхийлэгч, бүтээгч ид шидтэн, дэлхийн хамгийн шилдэг удирдагч байлаа.

 ▶◀Талийгаач болон түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5191096/bae/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청