Бичлэгийн тоо 372

 

Өнгөрөгч 8сарын 31ний өдөр Инчоны цагдаагийн газар "Цэцэрлэгт унтаж байгаад цүнхээ алдчихлаа" гэсэн дуудлага орж иржээ. Тодорхой хаяггүй, гэр бүлгүй ганц биеэрээ тэнүүчилж амьдардаг Пак овогт цүнхээ алджээ.

Тус хэргийн дагуу мөрдсөөр энэ сарын 19ний өдөр түүнийг цүнхийг хулгайлсан этгээдийг баривчлан доторхыг үзтэл 10сая орчим вон, 5сая гаруй воны үнэтэй цагны алтан оосор гарч иржээ. Тэнүүлчний цүнхэнд юу л байв гэж хэмээн бодож байсан цагдаа нарт уг мөнгө сэжигтэй санагдан "хаанаас авсан тухайг нь байцаалаа"
Тэд санаанд оромгүй яриаг сонсчээ. Тэрээр өөрийгоо хэдэн зуун тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгийг эцэг эхээсээ өвлөн авсан бөгөөд тэндээсаа сард 14сая орчим воны түрээс авч амьдардаг гэжээ.
Үнэхээр шалгаад үзтэл дансанд нь 3тэрбум вон байжээ.
Тэрээр гэрлэх сонирхолгүй, өөрийн гэсэн ойрын төрөл садан байхгүй бөгөөд бизнес хийх гэж оролдсон боловч дампуурчээ. Ганцаараа болохоор гэр орон машин тэрэг худалдан авах ямар ч сонирхолгүй, амьдралаас ямар нэгэн баяр баясгалан мэдэрдэггүй гэж хэлжээ.
Мөн мөнгө ихтэй боловч бага сага юманд үрэх дургүй нэгэн гэнэ. Зочид буудалд орох хайран санагдан цэцэрлэгт хонодог бөгөөд өмнө нь ч гэсэн мөнгөө алдаж байсан удаатай боловч ольё гэж бодоогүй гэнэ.
Цагдаа нар бэлэн мөнгөний карт авч явж бай мөнгөө бэлнээр нь авч явбал амь насанд чинь ч аюултай гэж сануулсан боловч ийм амьдралд хэдийн дасал болсон, энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг, энэ чигээрээ амьдрах болно гээд явж одсон гэнээ.
Хорвоо дэлхий уужим болохоор сонин юм их л байх юм даа.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5136387/76d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청