Бичлэгийн тоо 372
Тайваны хуурамч СунёШидэ хэмээгдэх Супер7 анх гарч ирэхдээ Солонгосын СунёШидэ хамтлагийг шүтэн биширдэг гэж байсан бол саяхан сонинд өгсөн ярилцлагадаа "СунёШидэ бол мэс заслын үр дүнд бий болсон царай" гэж хэлжээ.
Тайваны Супер7 хамтлаг нь нийт 7гишүүнтэй бөгөөд дундаж нас 22, хөхний размер С гэдгээрээ алдаршсан хамтлаг юм.
Солонгосын охидын хамтлаг болох СунёШидэ-гийн хувцаслалт болон бүжиг дууг дуурайн хуурамч СунёШидэ хэмээгджээ.
Өнгөрсөн сард хамгийн анхны дуугаа гарган олны анхаарлыг татсан боловч арай л ядмаг байна гэсэн дүгнэлт авчээ.
Анх гарч ирэхдээ СунёШидэ-г шүтэн биширдэг гэж хэлсэн нь зүгээр л олны анхаарал татах арга байсан гэж интернэт хэрэглэгчид шуугиж байна. Шүтэн биширдэг гэж хэлээд зогсохгүй дууг нь бүжгийг нь хувцаслалтыг нь стилийг нь хулгайлсан мөртлөө муулсан нь Солонгос фэнүүдийн дургүйцлийг ихэд хүргээд байгаа гэнэ. |