1979онд төрсөн жүжигчин ПакШиЁн хэмээх жүжигчин бүсгүйг та бүхэн таних буйзаа.
Тэрээр ирэх 11сарын 19ний өдөр хуримаа хийх юм байна. Жирийн нэгэн компаны ажилтан болох Пак овогттой хуримлах бөгөөд"Хаятт" зочид буудалд ёслолын үйл ажиллагаа өрнөх гэнэ.
Өнгөрөгч 3сард ПакШиЁн найз залуутай болсон тухай, тэр залуу нь энгийн иргэн гэсэн мэдээлэл гарч байсан боловч түүний төлөөний хүмүүс үгүйсгэж байсан билээ.
Тэрээр "Нэгэнтээ үгүйсгэсэн зүйлээ бодит байдал болгон дахин үгүйсгэсэндээ харамсал илэрхийлээд, цаашид аз жаргалтай гэр бүл болон амьдрахаа амлаж байна" гэжээ.