Бичлэгийн тоо 372

Оросын хоккейн томоохон лигийн Локомотив багийн зорчиж явсан онгоц "Ярослав" хотын ойролцоо сүйрч хөлгийн тавцан дээр явсан 43 хүн амиа алджээ. Уг ослын дараа хоёр хүн маш хүнд бэртсэн бөгөөд хотын онгоцны буудлаас хөөрөөд удалгүй гал гарсан байна. Энэхүү осолдсон онгоцонд багийнханы ихэнх нь байсан ба улирлын анхны тоглолтондоо оролцохоор Беларус руу нисч байжээ. Оросын мэдээллийн агентлаг мэдэгдэж байгаагаар Яак-42 онгоцны радио зурагт гэмтэл гарсан хэмээлээ. Гэрчүүдийн мэдэгдсэнээр онгоц нь Туношнагийн онгоцны буудлаас хөөрөөд тун удалгүй дэлбэрэлт болж гал дүрэлзэж эхэлсэн бөгөөд  Москвагаас зүүн хойд зүгт 250 км зайд болжээ. Туношнагийн ойролцоох Волга мөрөнд онгоцны зарим үлдэгдэл болон цогцсууд унасан байгаа гэнэ. Онгоцонд байсан гадаадын 11 иргэн амиа алдсан бөгөөд Канадын дасгалжуулагч Брэд МкКриммон болон Шведийн хаалгач Стифэн Лив нар байжээ. Оросын тоглогч Александр Галимов 80 хувийн түлэгдэлттэй амьд үлдсэн бөгөөд багийн гишүүдээс ганцаараа амьд үлдэж чадсан юм. Орон нутгийн мэдээллийн байгууллагын товчхон мэдэгдсэнээр тоглогчийг шархаа дийлэхгүй нас барсан гэсэн ч эмнэлгийн эмч нар дараа нь мэдэгдсэнээр түүнийг сэхээн амьдруулахад одоог хүртэл амьд байгаа гэжээ. Хоёр дахь амьд үлдэгч нь Александр Сизов болж байгаа аж.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5084753/fc6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
배너신청
자생병원

배너신청