▲교통사고로 인해 아와나 사망 © fifa 공식홈페이지 |
Арабын эмирет(UAE) улсын шигшээ багийн довтлогч Авана автын ослоор нас барлаа.
2014 онд Бразилд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шалгаруулалтад Солонгос улстай нэг хэсэгт хуваарилагдаад буй UAE улсын довтлогч болох 21настай тамирчин Авана гэнэтийн ослоор амь алджээ.
Тэрээр өнөөдөр буюу 27ны өдөр шигшээ багийн сургуулилтын дараа Абудабируу явж байх замдаа автын осолд өртсөн бөгөөд жолоо барьж явахдаа гар утас хэрэглэж яваад ачааны машинтай мөргөлджээ. Энэхүү мэдээг сонссон Арабын эмирет улсын шигшээ баг сургуулилтаа түр зогсоон түүний оршуулгын ажил явдалд оролцож байгаа бөгөөд Азийн хөлбөмбөгийн холбооны зүгээс "Азийн хөлбөмбөгийн хөгжилд том хохирол үзлээ" гэж харуусал илэрхийллээ.
Ирэх 10сарын 11ний өдөр Солонгос улстай тоглох ДАШТ-ы эрхийн төлөөх тоглолтод оролцох байсан юм байна. Мөн өнгөрөгч 7сард Левантай тоглосон нөхөрсөг тоглолтод гайхамшигтай чадварлаг торгуулийн цохилтоор үзэгчдээ баягасан билээ.