Энэ сарын 22-ны өдөр 02:00 цагийн орчим Солонгосын Гуангжү хотын Гуангсан дүүрэг дэхь нэгэн зочид буудал дотор Вьетнам иргэд цугларан мөрийтэй тоглоом тоглож байна гэсэн дуудлага иржээ. Нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн баг очиж шалгалт хийж баривчлах үеэр, тус улсад хууль бусаар ажиллаж амьдарч байсан 3 Вьетнам иргэн, шалгалтаас зугатаан буудлын нэгэн хоосон өрөөний цонхны гадна талын хагас торон дотор сууж нуугдсан байна. Гэвч уг тор тэднийг даалгүй доош унаснаас, 4 давхраас унасан тэдний 2 нь болох A(34), B(30) газар дээрээ нас барж , нэг нь хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Энэ өдөр хууль бусаар мөрийтэй тоглосон нийт 27 Вьетнам иргэнийг баривчилж 4 сая 800 мянган вон бэлнээр хураасан ба тэдний 17 нь тус улсад хууль бусаар оршин суугчид ажээ.