Бичлэгийн тоо 372
Америкийн хамгийн азтай, жаргалтай хотоор Калифорний өмнөд эрэгт орших Сан-Диего хот нэрлэгдлээ. Mens Health сэтгүүлээс Америкийн хамгийн азтай болон азгүй хотын жагсаалтыг гаргахад Сан-Диего тэргүүлсэн байна.
Энэ хотын уур амьсгал сайхнаас гадна сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон иргэдийн ихэнх нь энэ хотынх байдаг гэнэ. Үүнээс гадна нас баралтын тоогоороо улсдаа хамгийн сүүлд бичигддэг ажээ.
Харин хамгийн азгүй хотоор Чарльстон нэрлэгдэв. Баруун Виржинид оршдог энэ хотынхон нас баралтын тоогоороо улсдаа толгой цохьдог байна. Үүнээс гадна энэ хотын иргэдээс нэг ч хүн сугалаанаас ихээхэн хэмжээний мөнгө хожиж байгаагүй ажээ.