Бичлэгийн тоо 372
50настай нэгэн хүн ямар ч шалтгаангүйгээр бага сургуулийн 2сурагчийг хүнд гэмтэл автал зоджээ.
Өнгөрсөн 27ны өдөр 2цаг37минутад Кёнгнам Кимхэ хотын нэгэн байрны 12давхарт цахилгаан шатан дотор 50настай Ким овогт цүнхнээсээ мод гарган яах ийхийн завдалгүй зодож эхлэжээ. Тархи толгойгүй модоор занчсан гэнэ. Ким овогт нь 2хүүхдийг үхлүүт зодсоныхоо дараа 14давхарт буун шатны цонхоор үсрэн амиа хорложээ. Түүний халааснаас 10хуудас гэрээслэлийн бичиг гарч ирсэн бөгөөд гэрээслэлд "Энэ байрны хүмүүс намайг сонин харцаар харцгаадаг" гэх мэт агуулга бичигджээ. Цагдаагийн газраас мэдээлсэнээр Ким овогт нь хүнтэй суугаагүй, сэтгэл мэдрэлийн болон, эрэгтэйчүүдийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм байна. Эцэг эхийн хамт амьдарч байсан түүний хэрэг үйлдэх болсон шалтгаан зэргийг гэр бүлийн гишүүдээс асуун тодруулж байгаа юм байна.
|