Бичлэгийн тоо 372
Солонгосчууд үндэсний хоолоо сурталчлах өдөрлөг, арга хэмжээг янз бүрийн улс оронд зохион байгуулж, олон улсад цацагддаг Ариранг зэрэг телевизээрээ солонгос хоолны гайхамшгийг магтан дуулсан нэвтрүүлгүүд маш ихээр гаргадаг билээ. Энэ бүхний дүнд өнөөдөр кимчиг зөвхөн солонгосчууд биш дэлхий даяараа мэддэг болоод байна. Харин энэ хөрсөн дээр одоо зөвхөн Солонгост үйлдвэрлэсэн кимчиг л дэлхий нийтэд экспортолж, Хятадын үйлдвэрлэгчдийг шахаж гаргахыг тэд эрмэлзэж байгаа аж. Үүний тулд барууныханд таалагдахын тулд хэт халуун ногоотой биш, бас идсэний дараа амнаас эвгүй үнэр гарахгүй байхыг бодолцон янз бүрийн туршилт хийж, шинэ жор гаргаж байгаа гэнэ.
Хэт халуун ногоотой, бас таагүй үнэртэй болохоор нь Солонгосын сүүлийн үеийн хүүхэд багачууд хүртэл дээр үеийнх шиг хурц амттайг нь идэж чадахаа больсон ч элдэв төрлийн халдварын эсрэг хүчтэй тэмцдэг, эрүүл мэндэд хэрэгтэй хүнс гэдгээр нь солонгосоор зогсохгүй хилийн чанадад ч өргөнөөр хэрэглэж байна.
Б.Сэвжидмаа