Бичлэгийн тоо 372
БНСУ-ын Инчоны Докжин хэмээх арлын ойролцоо баруун зүгт 17 км зайд байрлах далайд уржигдар буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр загасчны усан онгоцон дээр ажиллаж байсан 28 настай Монгол Улсын иргэн амиа алджээ. Тухайн үед Монгол залуу Солонгосын гурван загасчинтай хамт ажиллаж байсан бөгөөд тросстой буруу харьцан боогдсон байжээ. Аврах багийн нисдэг тэрэг 10 минутийн дараа ирэн эмнэлэгт хүргэсэн боловч залуу хоёр цаг орчим ухаангүй байсаар нас баржээ.

Тус улсын загас агнуурын салбарт Хятад, Тайланд, Филиппин зэрэг орны ажилчид ажилладаг бөгөөд далайд гарцгүй Монгол Улсын иргэд ажиллах зөвшөөрөлгүй байдаг байна. Тиймээс амиа алдсан монгол залуу хууль бусаар ажиллаж байсан гэж үзэж байгаа бөгөөд хэргийг цагдаагийн газар шалгаж байна.

Ч.БОЛОР


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6772748/8ab/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청