Бичлэгийн тоо 372

Цагаан хэрэм нуржээ

Уншсан 5775 vote 0 2011.10.17 17:29:52

Хятадын Хэбэй муж дахь Цагаан хэрэмний нэг хэсэг нуржээ. Тэр хавийн нутагт ашигт малтмалын хэд хэдэн уурхайнууд ажиллаж хоёр мянган жилийн түүхтэй Цагаан хэрэмийг нураах аюул үүсгэсэн байна.
Мөн уул уурхайгаас гадна авто болон төмөр зам, усны хоолой, цахилгаан дамжуулах байгууламж барих, мөн аялал жуулчлалаас болж түүхэн дурсгал ихээхэн сүйдэж, нурж байна.

Янг хот дахь Цагаан хэрэмний энэхүү хэсгийг Мин династийн үед (1368 -1644) босгожээ. Харин Хятадын Их Цагаан хэрэм хоёр мянган жилийн өмнө эзэн хаан Цин Шихуаны үед баригдсан юм. Хятадууд хойд нүүдэлчин аймгуудын довтолгооноос буюу монголчуудаас сэргийлэхийн тулд энэхүү хамгаалалтын хэрмийг барьж босгосон гэдэг. Дөрвөн мянган км үргэлжилдэг энэ байгууламж ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд нийслэл Бээжин хотоос хойш холгүй орших хэсэгг нь жилд хэдэн зуун мянган жуулчин зочилдог ажээ.

이미지를 클릭하시면 창이 닫힙니다

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5232564/1e9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청