Бичлэгийн тоо 372

 

Алдарт “Биг бэнг” хамтлагийн гишүүн Тэсонг зам тээврийн ослын хэрэгт холбогдон шалгагдаад хэд хоносон билээ. Тэрэр ауди загварын машинаар нэг хүн дайрч, такси мөргөсөн бөгөөд машинаар дайрсан хүн нь зам дээр хэвтэж байсан гэж тодорхойлогдож байсан. Тэсонг нь тухайн үед согтууруулах бодис огт хэрэглээгүй, хурд ч хэтрүүлээгүй юм байна. Зам дээр хэвтэж байсан хүн Тэсонг-ыг дайрахаас өмнө ямар нэгэн осолд өртсөн эсэхийг тодруулахын тулд хохирогчийг задлан шинжилгээнд хамруулсан бөгөөд түүний үр дүн 19ны өдөр гарлаа.

19
ны өдөр цацагдсан MBC TV 'ньюс дэск'ийн мэдээлсэнээр “хохирогч Тэсонг-ы машинд дайруулахаасаа өмнө өөр машины улмаас гэмтсэн ор мөр байхгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.  

Задлан шинжилгээний т
өвөөс "Хохирогчыг задлан шинжилсэний үр дүнд цусан дахь алкохолын хэмжээ 0.16% гарсан бөгөөд согтуугаар мотоцикл унаж яваад шонгийн мод мөргөн мотоциклоосоо унасан. Шонгийн мод мөргөсний үр дүнд толгой нь гэмтсэн боловч үхэлд хүргэх хэмжээний хүнд бэртэл биш” гэсэн дүгнэлтийг гаргасан гэж мэдээллээ. Улмаар “Тэсонг-ы машинаас өөр машинд дайруулах эсвэл мөргүүлсөн ор мөр байхгүй учир Тэсонг-ы машинд дайруулахаас өмнө амьд байсан гэсэн үр дүнд хүрэх магадлалыг үгүйсгэх аргагүй юм” гэжээ.

ds.png

        ”Гэвч хохирогч ухаан алдаж унасны дараа машинд дайруулах  хүртэлх хугацаа урт байсан ба мотоциклтой явж байгаад шонгийн мод мөргөсөн, цус алдалт их байсан зэрэг шалтгаанаар Тэсонг-ы машинд дайруулахаас өмнө нас барсан байх ч магадлал бий гэдгийг мартахгүй байхыг хүсье” гэж анхааруулсан байна.

     Дээрх агуулгын дагуу илтгэл бэлдэж 21ний өдөр цагдаад шилжүүлэх төлөвлөгөөтэй буйгаа гэж дурджээ.

Задлан шинжилгээний т
өвөөс хэргийн гол хэсэг болох хохирогч Тэсонг-ы машинд дайруулахаас өмнө амьд байсан эсэхийг баттай тогтоосон хариулт гаргаагүй байхад цагдаагийнхан энэ талаар ямар дүгнэлт гаргах вэ гэдэг таавар болон үлдээд байна.

Дашрамд Тэсонг-ы харкъяалагддаг групп болох “Биг бэнг” нь Солонгосоор зогсохгүй ази даяар нэрд гарсан, өөрийн гэсэн өнгө аястай хамтлаг бөгөөд саяханаас Европынхны анхаарлыг татаад байгаа өсөх ирээдүйтэй хамтлаг юм. Тэсонг хувь хүнийхээ хувьд ч телевизын од болсон талентуудын нэг тул энэ асуудал Солонгосын урлагийн ертөнцөд томоохон сенсаац болоод байна.

profile

www.mglclub.com Administrator

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4727918/e64/trackback

melanholic

2011.06.23 03:14:31
*.232.171.83

haramsaltai yum.ali ch talaas ni harsan 2 ulaa haramsmaar

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청