Поп од Лэйди Гага-гийн хамгийн дотны найз нь Солонгос хүн гэж тодроод байгаа гэнэ. Америкын хэвлэл мэдээллийн сувгуудаар түүний сурагч насных нь зургийг гаргажээ. Түүний найз нь 6настай Америк айлд өргөгдсөн Бугёнг гэдэг охин юм байна.
Гага нь Солонгосын телевизд өгсөн ярилцлагадаа Солонгосоор "Сайн байна уу? Лэйди Гага байна. Миний хамгийн дотны найз Солонгос хүн байдаг. Нэр нь Бугёнг, тогооч мэргэжилтэй "гэж хэлсэн бөгөөд Солонгосын фэнүүд нь "Яаж Солонгос найзтай болсон юм бол?"гэж хачирхаж байсан нь энэ мэдээгээр тайлагджээ..
Лэйди Гага 2009онд Солонгост ирэхдээ ч "Найзаараа дамжуулан Солонгосын тухай их зүйлийг мэддэг болсон гэхдээ найз маань Солонгост ирж үзээгүй "гэж хэлж байжээ.
Тэр үед тэдний сургууль Америкийн баячуудын хүүхдүүд явдаг сургуулиудын нэг байсан бөгөөд сургуульдаа Лэйди Гага гадуурхагддаг хүүхэд байсан болохоор л өргөмөл ази охинтой илүү дотно найз болсон байх гэсэн таамаглалыг Америкын мэдээллийн хэрэгслүүд дэвшүүлээд байна.