Бичлэгийн тоо 372
Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох нэг сая төгрөгийг орон сууцны төлбөрт ашиглах журам бэлэн болжээ. Манай улсад орон сууцтай болохыг хүсдэг 800 мянга гаруй иргэн байдаг гэнэ. Тэгэхээр 800 мянган орон сууцны хэрэгцээ байна гэсэн үг. Техникийн норматив тооцоогоор бодоход нэг гэр бүл 4.5 хүнтэй гэж үздэг.

Орон сууц хүссэн иргэн хамгийн түрүүнд хороо, багийн нийгмийн ажилтандаа эхний ээлжинд хандах ёстой ажээ. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэн барилгын компанитай байгуулсан байх ёстой ажээ. Гэрээгээ оршин суугаа хороо, багийнхаа нийгмийн ажилтанд өгнө. Нийгмийн ажилтан тухайн бичиг баримттай танилцаад, шаардлага хангасан байна гэж орон нутгийнхаа Засаг захиргааны байгууллагад шилжүүлэх аж.
Байрны захиалгад өгөх урьдчилгаа төлбөргүй иргэд хүний хөгжлийн мөнгөө мөн урдчилгаанд өгч болох заалтыг журманд оруулжээ. Гэхдээ тодорхой шаардлага тавих юм байна. Жишээлбэл, урьдчилгаа төлбөрийн 30 хувьд есөн сая төгрөг төлөх шаардлагатай байлаа гэж бодъё. Гэр бүлийн гишүүдийн Хүний хөгжил сангийн мөнгө нийлээд дөрвөн сая болж байгаа бол эхлээд өнөөх есөн саяынхаа таван саяыг барилгын компанидаа өгсөн байх ёстой. Ингэж байгуулсан гэрээг хорооныхоо нийгмийн ажилтанд авчирч өгөөд, урьдчилгааны үлдсэн мөнгийг Хүний хөгжил сангаас олгох тодорхойлолт гаргуулж авна.

Одоогоор  24.600 айлын орон сууц барьж байгаа ажээ

Б.Жиргээ
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5107278/658/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
배너신청
자생병원

배너신청