Бичлэгийн тоо 372

Өмнийн говийн шаргал элсэн доорх хар алтнаасаа  монголчууд  бид   хэдий  хэмжээний хувь хишиг хүртэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.  Иргэн бүр Таван толгойн хувьцаа эзэмшиж, саятан болно гэсэн мөрөөдөл хоёр сая долоон зуун мянган иргэний мөрөөдөл биш ганц хоёрхон хүний писхийн хагартлаа баяжих сонирхлоос өчүүхэн байна. Тэр хүн бол Ажнайн гэсэн тодотголтой Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн юм. Цагтаа УИХ-ын гишүүн байсан энэ хүний “Тавантолгой транс” ХК-ийн хувьцааны нэг бүр нь 990.000 төгрөг болсон гээд бодохоор ямар их хөрөнгө гэдэг нь ойлгомжтой 1990-ээд оны сүүлээр асар их нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордоос асар их ашиг олох гарцыг харж орон нутгийн өмчтэй хамтарсан “Тавантолгой транс” компанийг байгуулжээ. Анх жижиг “Тавантолгой”-н 51 хувийг нутгийн иргэдийн өмч гэж үзэж үлдсэн 49 хувийг Д.Бат-Эрдэнэ эзэмшихээр байгуулсан гэдэг. Улмаар орон нутгийн өмчийн 51 хувийн 50 мянга гаруй хувьцаа 60 гаруй хүнд шилжиж нэг ёсны “Тавантолгой” хувьцаат компани бий болжээ. Нөгөө талд нь цөөнх хувьцааг эзэмшдэг Д.Бат-Эрдэнэ зогсч байж. Тэрээр 1999 онд дээрх нөхдүүдийн 7979 ширхэг хувьцааг худалдан авч компанийн ТУЗ-ын дарга болжээ. Гэтэл одоо хувьцаагаа луйвардуулсан гэх хүмүүс түүнийг хууль бус аргаар хувиа өсгөсөн гэж үзэж байгаа юм билээ.
Жижиг тавантолгойн нүүрс хятад руу маш хядхан үнээр гардаг. Тэгэхээр Тавантолгойд монголчууд биш хятадлууд тоглож байна. "Цон Лун", "Зун гу мин", "Фенда Тун Ли", "Сүн Фан", "Мон порд", "Пүшин Мон", "Пүшин говь" зэрэг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай 20 орчим компани нүүрс зөөдөг ажээ. Эдгээр компаниудад нүүүрс гаргах эрх олгодог нүүрсний ченжийн сүлжээ бий. БНХАУ нүүрсний хэрэг¬лээгээр дэлхийд эхний гуравт ордог ажээ.
 “Тавантолгой транс” компани ямар ч байсан 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй. Том тавантолгойсоо илүү хувьцааны үнэ нь өндөр байга энэ компани монголын нүүрсний үнийг унагаж буй буруутан. Д.Бат-Эрдэнэд энэ уурхайн мөнгө зүгээр л сул урсан орж ирдэг учраас эх орныхоо үнэт баялгийн үнэ хүргэх бодол алга. Одоогоор энэ хүний татварт төлсөн мөнгө хэдий хэр байдаг нь ил биш. нэг ч төгрөг төлөөгүй гэх яриа ч бий. Ямартай ч АПУ, MCS зэрэг томоохон компаниуд шиг улсдаа их хэмжээний татварын орлого оруулдаггүй. Тэд бол үйлдвэрлэл явуулж, хийсэн зүйлийнхээ борлуулалтын ашгаар татвараа төлдөг. Харин Тавантолгой транс бол газрынхаа баялгыг хятадууд руу ухаж зөөчихөөд хөлжиж байгаа компани.
Энэ хүн бас их шуналтай хүн юм. Шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ. Том тавантолгойг сонгон шалгаруулалт зарлан гадаад дотоодын хэнд ашиглах эрхийг нь нээлттэй зарлах үеэр Монгол-999 нэгдэл байгуулан бас өөрөө авахыг санаархсан. Хөрс хуулалтын ажил бусад уурхайнуудтай харьцуулахад 2-3 дахин бага. Тиймээс Монголын ямар ч компани хүрздээд ухаад авахад дэлхийд танигдсан акул компанийн туршлага, хөрөнгө оруулалт хэрэггүй. Үүнийг ч “Ажнай” Бат-Эрдэнэ “Монгол- 999” гэх компани дор нэгтгэсэн эрээвэр хураавар компаниудаа Тавантолгой төсөлд оролцуулж, ялах боломжтой гэдгээр тайлбарлаж байсан.
Гэтэл жижиг Тавантолгойг ийнхүү хүрздэж ашигласаар Хятадын эрчим хүчний нөөцийг хамгийн хямдаар нийлүүлэгч бэлтгэл бааз болголоо. Өнөөдөр нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй гадна, дотнын хөрөнгө оруулалттай компаниуд яг түүн шиг ийм менежментээр нүүрсээ ухаж, зөөж байгаа. Энэ бол уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний компанийн туршлага, чадвар биш.
Тов тавантолгойд эзэн суух санаа түүнд бас ийн төржээ. Монголчууд уул уурхайн баялгаа өөрсдөө эзэмших ёстой гэдэг нь бол байж болох зүйл. Харин ийм нэрээр халхавч хийн Хятадуудад хямдхан зөөх нь гадныханд ашиглуулахаас долоо магадгүй долоон зуу, долоон мянга дахин дор зүйл юм.
 “Ажнай“-н Д.Бат-Эрдэнэ одоо Өмнөговь аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхийн сэтэртэй. Энэ нь тус аймгийн Засаг дарга түүний харцаар хүүхэлдэй шиг хөдөлдөг гэсэн үг. Өмнөговьчуудад бэлэн мөнгийг сая саяар нь тарааж чадахаар бэлжиж чадсан энэ хүн УИХ-д сонгогдох магадлал өндөр. Ийм аргаар УИХ-д сонгогчдын саналыг луйвардан гарсан улстөрчид ямар их гай дагуулж байгааг монголчууд мэдэрч байгаа.
Д.Бат-Эрдэнэ шиг хүн төрд гарвал хууль журмыг хэрхэн өөрийнхөө санаснаар гарган өөрөө баяжихыг үзүүлээд өгөх байлгүй.

С.Чинбат
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5183635/e6b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
237 2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ admin 2011-07-07 4809
236 Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ admin 2011-06-20 4811
235 Эргэлзээтэй зүйлийг тодорхойлж өгдөг залуу "애정남' admin 2011-11-07 4823
234 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
233 ОРОН ОРНЫ ГЭРЛЭН ДОХИО. admin 2011-10-13 4833
232 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
231 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
230 Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Каддафи үлдэгдэл хоолоор амиа зогоож байжээ admin 2011-11-08 4850
229 Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file admin 2011-06-21 4852
» Нэг ч төгрөгийн татвар төлөөгүй тэрбумтан зөвхөн монголд байдаг admin 2011-10-04 4853
227 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
226 Эр нөхрийнхөө үүргийг гүйцэтгээгүй хэмээн торгуулжээ [1] admin 2011-09-08 4867
225 Цэцэрлэгт унтаж байсан тэнүүлчин - тэрбумтан admin 2011-09-22 4885
224 Тайваны хуурамч СунеШидэ хамтлаг admin 2011-11-14 4885
223 ГАР УТАС ХОРТ ХАВДАР , ТАРХИНЫ ӨВЧИН ҮҮСГЭНЭ admin 2011-06-15 4888
222 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4892
221 Оросын шилдэг хоккейчид онгоцны ослоор нас нөгчив admin 2011-09-08 4894
220 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ Levi`s 2014-02-06 4902
219 Хорт хавдар үүсгэдэг буруу зуршлууд admin 2011-09-15 4921
218 Хүний хөгжил сангийн сая төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгч болно admin 2011-09-15 4934
217 “Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд Levi`s 2014-05-07 4953
216 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
215 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо Levi`s 2014-02-06 4962
214 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
213 Насанд хүрснийхээ ойгоор нас баржээ. admin 2011-10-13 4973
212 Лэди Гага хүйсээ солин гайхшруулжээ admin 2011-08-30 4974
211 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
210 20.30настангууд Пак Вон Сүн-г сонгосон 10 шалтгаан admin 2011-10-27 4980
209 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 4992
208 Банк, санхүүгийн орчин тогтвортой болно admin 2011-11-22 4999
207 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5008
206 Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
205 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5020
204 Сар шинэдээ сайхан шинэлээрэй Levi`s 2014-01-31 5030
203 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
202 Солонгосын урлагийн ертөнц - Күон Ри Сэ file [1] admin 2011-06-16 5042
201 "Улаанбаатараас Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо" admin 2011-11-22 5045
200 Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 5046
199 Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ Levi`s 2014-03-26 5046
198 Жирэмсэн байсан ч Бейонси өндөр өсгийтөөс салаагүй admin 2011-11-11 5087
197 Японд салалтын ёслол моодонд оржээ admin 2011-11-14 5095
196 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5113
195 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв Newstogs 2014-02-12 5113
194 “Apple”- ийн захирлаар 61 настай хүн сонгогдлоо [2] admin 2011-11-17 5134
193 Асрагч эмэгтэй, хүүхдүүдийн нүүр, хүзүүг хутгаар хэрчжээ admin 2011-08-30 5138
배너신청
자생병원

배너신청