Бичлэгийн тоо 372
[SSTV l 이금준 기자] Канадын Монтреолоос гаралтай Жон Беллив гэдэг хүн 11жилийн турш алхаж дэлхийг тойрсон тухайгаа дэлгэжээ.
Тэрээр 2000оны 8сарын18ны өдөр өөрийн 45дахь төрсөн өдөрөөрөө дэлхийг тойрох аялалд гарсан бөгөөд түүнээс хойш 64улсаар аялан 75мянган км замыг алхаж туулж байгаа бөгөөд дараа сарын 16ны өдөр төрөлх нутагтаа очих юм байна.
Бизнес хийж байгаад дампуурсандаа сэтгэл санаагаар унаж, дэлхийг тойрон аялал хийх мөрөөдлөө алхаад ч гэсэн биелүүлэхээр зорисон гэнэ. Нутгаасаа гараад 11жилийн хугацаанд цагаан үс нэмэгдэн мэдэгдэхүйц турсан боловч эрүүл саруул аялаж байгаа гэж канадын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ.Түүний аялалын тухай мэдээллийг найз хүүхэн нь веб сайт нээн сонин хэвлэлүүдэд ярилцлага өгснөөр олонд ил тод болжээ.

Цаашид энэхүү аялалынхаа тухай ном гаргах бөгөөд орлогыг хүүхдийн буяны санд зориулахаар төлөвлөөд байгаа юм байна.