Бичлэгийн тоо 372
Өнгөрсөн даваа гаригт Шанхайн нэгэн өдөр өнжүүлэхийн асрагч харж байсан хүүхдүүд рүүгээ хутга далайж, хүзүү нүүрийг нь хэрчсэний дараа таван хүү, гурван охин нийт найман хүүхдийг эмнэлэгт хүргүүлсэн хэмээн Хятадын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Мэдээллийн агентлагууд тус эмэгтэйн нэрийг хараахан зарлаагүй байгаа хэдий ч тэдний мэдэгдэж байгаагаар тэрээр 30 настай бөгөөд гурван жил цагаач иргэдийн хүүхдүүдийг асардаг цэцэрлэгт ажилладаг байсан аж. Дайралтад өртсөн хүүхдүүд бүгдээрээ 3-4 насныхан байсан бөгөөд эмэгтэйн уур маш их хүрсэн нь дамжиггүй бөгөөд алчихаагүй нь аз болжээ.
А.Анар