Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ?
Алтны орцыг бидэнд дасал болсон хувиар тэмдэглэхгүй каратаар тэмдэглэдэг. Цэвэр алтыг 24к, ямар нэгэн металын хольцтой бол 18к ,14к-р тус тус тэмдэглэдэг.
Алтны орцыг хувиар илэрхийлдэг бол бидэнд илүү ойлгомжтой байх юм шигээ.
Яагаад 24к гэж тэмдэглэдэг болсон юм бол?
Африкт Карат гэдэг мод байдаг бөгөөд тэр модонд ургадаг жимсээр
Бараа таваар давс зэргийг солилцдог байжээ. Жимсийг гараараа атгаж хэмждэг байсан бөгөөд том хүний гараар дүүрэн атгахад 24 ширхэг карат жимс атгагддаг ба 24к гэвэл дүүрэн, 100% гэсэн ойлголтыг төрүүлдэг болжээ.
Иймээс ямар ч хольцгүй цэвэр 99,99%ын сорьцтой алтыг хамгийн өндөр хэмжих нэгж болох 24к гэж тэмдэглэх болсон байна.
Улмаар 24 ширхэгийг 100% гэж үзвэл
18к нь 18/24 учир 75%
14к нь 14/28 учир 58,5% тус тус алтны орцтой гэж тооцдог юм байна.