Бичлэгийн тоо 372
Монголбанкнаас залруулга гаргав
2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Зууны мэдээ” сонины 277 дугаарт Монголбанкны ОНХХ-ийн захирал Б.Лхагважавын “Зэсийн үнэ унавал 20 дугаар тогтоол давтагдахгүй гэх газаргүй” гарчигтайгаар ярилцлага нийтлэгдсэн нь олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхээр байна.  

Б.Лхагважав ярилцлагадаа ирэх онд инфляц өсөх эрсдэл байгаа гэснийг 20 дугаар тогтоол давтагдах гэж байна гэх мэтээр мушгин гуйвуулсан төдийгүй хэлээгүй үгийг нь ярилцлагын гарчиг болгон тавьсан нь “Зууны мэдээ” сонин, түүний эздийн санаатай явуулга гэж үзэхээс өөр аргагүй байна.

Ийм ор үндэсгүй мэдээлэл нь нийгэмд ноцтой сөрөг үр дагавар үүсгэх эрсдэлтэй төдийгүй Төв банкны нэр хүндэд халтай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголбанк “Зууны мэдээ” сонинд шийдвэртэй эсэргүүцэл мэдэгдэхийн сацуу тус сонины хамт олон цаашид сэтгүүлч хүний ёс зүйг баримтлан ажиллана гэдэгт найдаж байна.

МОНГОЛБАНК

ОНХХ
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5633024/706/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청