Бичлэгийн тоо 372

2012оны 1сарын 1нээс эхлэн Солонгос улсын хилээр орж ирж буй бүх гадаад иргэдийн хурууны хээ болон нүүрийг шалгаж оруулна гэж Солонгос улсын хууль зүйн яамнаас өчигдөр буюу 26ны өдөр мэдээллээ.

Үүнд 17наснаас дээш бүх гадаад иргэд хамрагдах юм байна.

Өнгөрсөн жилийн 9сард сэжиг бүхий гадаад иргэдийн хурууны хээг авч, энэ оны 7сараас удаан хугацаагаар оршин суух гадаад иргэдийн хурууний хээг авч байсан бол ирэх жилээс бүх гадаад иргэдийн хурууны хээг авч нэвтрүүлэхээр шийдвэрлэгдсэн байна.

Хурууны хээ болон нүүрнийхээ байдлыг шалгуулахыг татгалзвал Цагаачлалын хуулийн дагуу нэвтрэн оруулахаас татгалзах юм байна.

Хурууны хээ болон царайг шалгаж эхлэснээс хойш хууль зөрчин баригдсан нийт 1262иргэнээс Хятад 576, Тайланд  161, Вьетнам 102 иргэнээр хамгийн их байсан бөгөөд эдгээр иргэдийг албадан гаргажээ. Цаашид энэ системийг нэвтрүүсэнээр гэмт хэрэгт холбогдож байсан иргэдийг нэвтрүүлэхгүй байх, Солонгос улсад гарч буй гадаад иргэдийн үйлдсэн гэмт хэргийн тоо эрс цөөрнө гэж найдаж байна гэж цагаачлалын алба үзэж байна.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5607022/4d2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청