Бичлэгийн тоо 372
 
Олон удаа силикон шахуулж, хамгийн том уруултай болжээ
ОХУ-ын Санкт-Петербург хотын иргэн 22 настай Кристина Рей өөрийн шүтэн биширдэг дэлгэцийн баатар Жессика Раббиттай адилхан болохын тулд уруулдаа силикон шахуулахад 4000 фунт стерлинг зарцуулжээ.

Тэрээр эхээс заяасан уруулаа муухайд тооцон уруулдаа 100 удаа силикон шахуулсан байна. Рей энэ талаар ярихдаа, “Би өөрийгөө гайхалтай харагдаж байгаа гэж бодож байна. Сэтгэл хангалуун байна. Заримдаа хүмүүс намайг хараад “даравгар уруулт” гэх зэрэг янз бүрээр хэлдэг л дээ. Гэхдээ тэр надад хамаагүй. Би илүү том уруултай, яг хүүхэлдэйн киноны баатар шиг болохыг хүсэж байна. Нэг үгээр хэлбэл би үүнд донтсон ч гэж болно” гэсэн байна.

Тэрээр бүр дөрөвхөн настай байхаасаа уруулаа бамбагар том болгохыг хүсдэг байсан бөгөөд анх 17 настайдаа силикон шахуулснаасаа хойш зогсохоо мэдэхгүй донтсоноор нэг л мэдэхэд зуун удаадаа хүрсэн байжээ.

Одоо ч тэрээр зогсох бодолгүй байгаа бөгөөд “Том уруултай байх нь надад төвөгтэй биш, харин ч сайхан байна. Уруул минь том байх тусам би өөртөө илүү итгэлтэй байдаг. Эцэг эх маань ч миний өмнөөс баяртай байгаа. Найзууд маань одоо үүнээс томруулах хэрэггүй л гэдэг юм. Гэхдээ миний сэтгэл ханах болоогүй байна” гэжээ. Үүгээр ч зогсохгүй Рей хөх, хамартаа мөн гоо сайхны мэс засал хийлгэж, чихээ үлгэр, кинонд гардаг эльфүүдийнхтэй адилхан болгохыг хүсдэг гэнэ.

Б.Тамир
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5496672/787/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청