Бичлэгийн тоо 372
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар арваннэгдүгээр сард Монгол Улсад оршин суух, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлсэн, Монгол Улсад оршин суух үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам зөрчсөн, паспорт баримт бичгээ биедээ авч яваагүй гадаадын 15 орны 127 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авчээ. Үүнд нийт 31 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулсан байна.
 
Мөн гадаадын орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан орон сууц, ажлын байраар хангасан, визийн хугацаа журмын талаар хүлээсэн үүргээ уригч зөрчсөн зэрэг зөрчлийн улмаас 133 байгууллага, аж ахуйн нэгжид /667 иргэн/-нд хуулийн дагуу, 192 сая 577 мянга 600 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Нийт 127 гадаадын иргэн, 133 аж ахуйн нэгж, байгууллагад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч 224 сая 304 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар нь гадаадын иргэд ажилладаг  байгууллагад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийдэг. Энэ сард  төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 12 удаа  хийжээ. Шалгалтад  13 аж ахуйн нэгж байгууллагын 35 иргэн хамрагдсан байна.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 16 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.

О.Ариунбилэг
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5496612/759/trackback

rescue

2011.11.30 13:12:58
*.218.4.3

mash sain bainaaaaaaaa

very goooood hujaanuudiig

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청