Бичлэгийн тоо 372

Опра дахин шоу хөтөлнө

Уншсан 4705 vote 0 2011.11.29 17:27:11

 

Опра дахин шоу хөтөлнө
Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри 2012 оны нэгдүгээр сараас «Опрагийн дараагийн сэдэв» төслийн хүрээнд шоу нэвтрүүлгээ дахин хөтөлнө гэж Ройтер агентлаг мэдээллээ. Шинэ шоуны эхний хоёр цагийн нэвтрүүлгийг кабелийн телевизийн OWN /Oprah Winfrey Network/ сувгаар үзүүлнэ.

Опра Уинфри шоунд оролцогчидтойгоо студиэс гадуур уулзах бодолтой байна. Шоуны анхны оролцогч нь “Aerosmith” хамтлагийн гоцлол дуучин Стивен Тайлер юм. Опра түүнтэй Нью-Хемпшир дэх өөрийн эдлэндээ уулзах аж.

Тайлертай түүний мансуурах донгийн тухай, эмэгтэйчүүдийн талаар, тэрчлэн телевизийн “American Idol” шоуны хөтлөгчөөр ажиллахаар шийдсэн тухай нь ярилцах юм. Үүнээс гадна жүжигчин Шон Пен, продюсер Жорж Лукас нар Уинфригийн шоунд оролцох болжээ.

Уинфри 25 жилийн турш дэлгэцээр гарсан “The Oprah Winfrey Show” ток шоугаараа дэлхий даяар алдаршсан билээ. Шоуны сүүлийн дугаар 2011 оны тавдугаар сарын 25-нд гарсныг 16,4 сая хүн үзсэн байна.

Алдартай хөтөлбөрөө хаасныхаа дараа Уинфри 2011 оны нэгдүгээр сард үйл ажиллагааг нь эхэлсэн телевизийн OWN сувгийн ажилдаа анхаарлаа төвлөрүүлэн ажиллахаар шийдсэн билээ.

З.Амгалан
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5496584/caa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청