Бичлэгийн тоо 372

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Хануйн голын гүүрнээс Халзан бүргэдэй уул хүртэлх 59.9 км, Хануйн гүүрнээс Их тамир сум хоорондох 37.6 км, Хархориныг Цэцэрлэг хоттой холбосон 29.9 км хатуу хучилттай замыг ашиглалтад хүлээж авлаа.

Энэ замууд нь гуравдугаар ангиллын долоон метр өргөн хучилт бүхий хоногт 2500 машин зорчин өнгөрөх хүчин чадалтай, ус гаргах гүүр хоолой, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийсэн орчин үеийн технологиор барьсан аж. Замын нээлтийн үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ жил ашиглалтад орох ёстой замаас хэд километр нь ашиглалтад оров?
-Манай улсын хэмжээнд 2008 оноос хойш ажил нь явж байгаа 3000 гаруй км зам бий. Харин энэ жилийн хувьд 1100-1200 км замыг ашиглалтад оруулна. Үүний нэг нь Архангай руу чиглэсэн зам юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо. Цаашид үргэлжлүүлэн баруун аймгуудыг холбоно. Засгийн газар байгуулагдсны дараа 2010 онд бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсан юм. Үүнийхээ дагуу ажиллаж байна. Харин өмнө нь Мянганы зам буюу хэвтээ чиглэлийн замын ажлыг хийж байсан. Үүний үргэлжлэл гэж ойлгож болох юм.

-Үнийн өсөлт маш их хэмжээгээр гарсан шүү дээ. Үүнээс болж замын компаниудын чадамж муудаж, тавьж буй замын ажил удааширч байна гэж замчид ярьдаг?

-Үнийн зөрүү асар их гарч байна. Ирэх онд хот хоорондын замын өртөгийг нэг км-ыг нь 420-460 сая төгрөгөөр тооцож байгаа. Харин 2007, 2008 онд нэг км замын өртөг 120-140 сая төгрөгийн өртөгтэй байсан. Замын өртөг өсөөд байгаагийн учир нь зам тавьж буй бүтээгдэхүүний 80-90 хувийг импортоор авдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, бүх л түүхий эд гадаадаас хараат байдаг. Тэгэхээр үнийн өсөлтийг үндсээр нь цэгцэлж барахгүй. Харин замын битум, цемент. арматур зэргийг дотооддоо үйлдвэрлэж байж үнийн өсөлтийг төсөөлөх боломжтой болно. Гэхдээ замчид хүнд үеийг давж гарч чадлаа. Тиймээс одоо үнийн зөрүүний дутуу мөнгийг улсын төсөвт тусгаж өгөх ёстой. Одоогийн байдлаар нийт 35 тэрбум төгрөгийн 14.5 тэрбумыг өгсөн. Харин үлдэгдэл мөнгийг улсын төсөвт тусгаж чадахгүй л явна.

-Хөрөнгө мөнгө дутуугаас болоод замаа стандартын дагуу барьж чадахгүй байна гэдэг. Цаашид яах ёстой юм бэ?

-Замтай холбоотой тооцоолоогүй зүйл их гарч ирлээ. Үүний нэг нь уул уурхайн тээвэрлэлттэй холбоотой юм. Уул уурхайд 50-60 тонн, бүр 100-120 тоннын даацтай машинууд явж байна. Үүнээс гадна машин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ингээд бодохоор хуучны замын стандартыг мөрдөж болохгүй болоод байгаа юм. Бидний хувьд Засгийн газраас үүрэг өгсний дагуу ажлын хэсэг байгуулж, хот хоорондын зам, хот доторх зам, уурхайн зам, уурхайгаас хил рүү чиглэсэн зам гэсэн энэ стандартуудыг шинэчлэхээр ажиллаж байна.

-Ирэх жил аль аймгуудыг хатуу хучилттай замаар холбох вэ?
-Ирэх жилийн хувьд Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн 107 км замыг ашиглалтад оруулна. Мөн Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий-Дорнодын замыг ашиглалтад оруулах болно.

Ц.Энхцэцэг
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5466996/7c1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청