Бичлэгийн тоо 372

 

Япон улсад их хэмжээний газар хөдлөлт, атомын цахилгаан станцын аюул, цунами зэрэг байгалийн гамшиг тохиолдсоноос хойш салалт маш ихээр нэмэгдсэн гэнэ.

Түүнийг даган салж буй хоёр хосын цаашдын шинэ амьдралд аз жаргал хүсэн салалтын ёслол хийх явдал газар авч байгаа гэнэ.Салалтын ёслолын үеээр хөтлөгч "Энэ салалтаар хуучин амьдрал төгсгөл болж буй тул цаашдаа аз жаргалтай шинэ амьдрал эхлэхийг хүсэн ерөөе" гэж хэлдэг ажээ. Салж буй хосууд гэр бүл эцэг эх найз нөхдийнхөө өмнө салах бичигт гарын үсэг зураад зогсохгүй гэрлэлтийн бөгжөө хэмхэлдэг юм байна.
Гэрлэлтийн ёслолын нэгэн адил баглаа цэцэг шидэх бөгөөд цэцгийг хүлээн авсан хүн ч гэсэн ямар ч асуудалгүйгээр салж цаашдын амьдралаа шинээр эхлэхийг бэлэгддэг гэнэ.

Мөн эхнэр нөхөр салах болсон шалтгаанаа тайлбарлан, эхнэр нөхөр хоёр сүүлчийн үгээ хэлсэний дараа найз нарыг төлөөлөн нэг хүн үг хэлсэнээр салах ёслол дуусдаг ажээ.


 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5433287/6c3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청