Бичлэгийн тоо 372

 Дэлхийн шилдгүүдийн нэг “Google” корпорациас ажлынхаа гарааг эхэлсэн монгол  залуутай ярилцлаа.  Түүнийг Б.Баттулга гэдэг. Монгол Улсын Засгийн газрын  тэтгэлгээр Солонгосын “Инха” их сургуульд бакалавр, "KAIST" суралцаж магистрын зэрэг хамгаалжээ. Үүний дараа Солонгос улсын тэтгэлгээр Америкийн мэдээллийн технологийн “UC Berkley” гэх мэдээллийн технологийн шилдэг сургуульд суралцсан шилдэг оюутан.  

 

-Анх энэ компанид орж ажиллаж байсан түүхээсээ яриагаа эхлэх үү?

-Би нийслэлийн XI дунд сургуулийг төгсөөд ШУТИС-ийн КМТС-ийн программ хангамжийн ангид элсэж суралцсан. Удалгүй Засгийн газрын тэтгэлгээр  БНСУ-д суралцахаар явсан юм. Мөн “KAIST” гэдэг Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд магистрын зэргээ хамгаалсан. Магистрт сурч байхдаа АНУ-ийн мэдээллийн технологийн шилдэг сургуулиудын нэг болох “UC Berkley”-д мөн суралцсан юм. Энэ үед “UC Berkley”-ийн оюутнууд төгсөөд л “Google”-д орох сонирхолтой, хүн болгон “Google”-ийг ярьдаг, өөрөөр хэлбэл тухайн үед тренд болчихсон байлаа. Миний хувьд багаасаа Microsoft компанид ажиллахыг хүсдэг байсан бол тэр үеэс сургуулиа төгсөөд Google-д ажиллая гэж шийдсэн.

 

-Одоо “Google” компанид яг ямар ажил хийж байна вэ?

-Би “Google” компанид программ хангамжийн ахлах инженерээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ компани нь 20 мянга орчим ажилтантай. Тэр дундаа зургаан мянга орчим  software инженер. “Google”-ийн бусад компаниас ялгагдах нэг онцлог нь Software инженерүүд нь зах зээлийн судалгаанаасаа авахуулаад гаргах бүтээгдэхүүний төлөвлөгөө, гүйцэтгэл болон менежмэнтийн бүхий л ажлыг гардан хийдэг. Би хайлтын систем болон мэдээллийн графиктай холбоотой бүтээгдэхүүнүүд дээр голчлон ажиллаж байна.

 

-Хайлтын систем дээр ажиллана гэдгээ тодорхой тайлбарлахгүй юу?

-Мэдээллийн технологи нь асар хурдацтай өөрчлөгдөн хөгжиж байдаг. Тиймээс хайлтын систем гэдэг нь өнгөрсөн зургаан жилийн явцад ч байнга хөгжиж ирсэн юм. Эхний үеийн хайлтын систем гэдэг маань веб дээрх үгсийн сангаар индекс үүсгэж тухайн хүний хайж байгаа веб сайтыг оновчтой байдлаар олж өгөх төдий байсан бол, өнөөгийн үед бидний тодорхойлж байгаа хайлтын систем гэдэг маань хүний сонирхсон асуултад шууд зөв оновчтой хариулахыг гол зорилгоо болгож байна. Мөн хэрэглэгч зөвхөн бичгээр хайх биш өөрийн дуу хоолойгоороо асуулт асуух эсвэл камерийн тусламжтайгаар обьектийн мэдээллийг авах боломжтой болж байна.

 

-Таниас гадна гаднын нэр хүндтэй компаниудад хэчнээн монголчууд ажилладаг талаар мэдэх үү. Сонирхож байв уу?

АНУ-д “Silicon Valley” гэдэг газар Microsoft, Facebook, Yahoo зэрэг өндөр технологийн компаниуд төвлөрчихсөн байдаг. Энд Facebook, Yahoo, Apple-д Монголчууд ажиллаж байна.

 

-Тэнд байгаа монголчуудтайгаа хэр холбоотой ажилладаг вэ. Санал бодлоо солилцох тохиолдол их гарна биз?

-Холбоотой байдаг. Бид боломжоороо уулзаж энэ салбарын хөгжил дэвшилтэй холбоотой санаа бодлоо хуваалцдаг. Мөн энэ салбарт монголчууд маань хэрхэн амжилт гаргах боломжийн талаар ярилцдаг.

-Та бүхэн амжилттай ажиллах ямар гарцыг олж харсан бэ. Мэдээж боломж нээлттэй байгаа байх. Гагцхүү боломжийг хэрхэн ашиглахаас их зүйл шалтгаална. Тийм үү?

-Өндөр технологид суурилсан эдийн засгийг бий болгоход урт хугацааны хөрөнгө оруулалт шаардагддаг. АНУ дахь цахиурын хөндийг анх үүсгэж бий болгоход олон жил зарцуулсан бөгөөд энэ улс маань ч өөрөө маш том дотоодын зах зээлтэй. Харин манай улс шиг цөөн хүн амтай, жижигхэн зах зээлтэй улс мэдээллийн технологийн салбарт амжилт гаргах боломжгүй гэж харж байж болох юм. Миний бодлоор бидэнд их боломж байгаа мэт санагддаг. Учир нь мэдээллийн технологи бол хүн амын цөөн, зах зээлийн жижгээс хамаардаггүй, чадалтай цөөн хүн энэ салбарт амжилт гаргаснаар дэлхийн зах зээлд гарах боломжтой. Facebook, Google, Microsoft зэрэг компаниуд бүгд л цөөн залуучууд сонирхлоороо бараг граажид сууж байгаад л эхлүүлсэн компаниуд. Миний одоогийн хийж байгаа прожект маань Израйл дахь оффистой хамтран ажилладаг. Израйлчуудыг харахад энэ улс найман сая хүн амтай боловч үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 200 тэрбум ам.доллар, үүнээс 70 орчим хувь нь өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн эзэлдэг. Тэр дундаа мэдээллийн технологийн салбар тэргүүлж байдаг. Тус улс 80-аад оны эхээр газар тариаланд суурилсан эдийн засагтай байсан бол богино хугацаанд үүнийгээ өөрчлөн хөгжиж чадсан байдаг. Израйлын хувьд маш цөөн хүн амтай учраас өндөр технологид суурилсан шинэ бизнесүүдийг эрчимтэй дэмжсэнээр ийм амжилтанд хүрсэн юм билээ.

 

-Монголчууд гадаадын томоохон компанид ажиллаж, улсынхаа нэрийг бас өөрсдийгөө юу хийж чаддагаа харуулж явна. Тэдгээр хүмүүсээр бахархахаас өөр яах билээ. Таны хувьд монгол хүний чадварыг хэрхэн үнэлдэг вэ?

-Монгол залуучууд бол мэдлэг чадвартай, тэмүүлэлтэй, хаана ч дасан зохицох чадвартай, хариуцлагатай. Тийм учраас энэ чанаруудыг зөв бөгөөд сайн ашиглаж чадвал амжилтад хүрэх боломжтой гэж би хувьдаа боддог юм. Би монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.

 

-Дэлхийн том компанид ажиллах сонирхолтой, хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсч байгаа монгол залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?

-Дэлхийн зах зээлд томоохон корпорациудын нөлөө маш их. Жишээлэхэд “Google” компанийн зах зээлийн үнэлгээ нь 300 тэрбум ам.долларт хүрч жилдээ 60 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байна. Энэ мэт томоохон корпорациуд нь дангаараа өндөр хөгжилтэй улс гүрнүүдтэй тэнцэхүйц зах зээлийн эргэлтийг бий болгож байдаг. Эдгээр корпорациудад орж ажиллан Монгол хүний шийдвэр дэлхийн зах зээлд нөлөөлөх нь эргээд Монгол улсад ашигтай нөхцөл байдлыг бий болгох болно. Монгол залуучууд ихээр дэлхийн томоохон корпорациудад ажиллаасай гэж хүсдэг.

-Эдгээр нэртэй компанид ажиллахын тулд залуус юуг анхаарч, яаж бэлтгэх ёстой юм бол?

-Мэдээж гол шалгуур бол өндөр мэдлэг чадвар.”Google” компанийн тухайд өнгөрсөн ажлын туршлагаас илүү энэ хүний ирээдүйн потенциалыг чухалчилдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиад тэмцээн уралдаануудад оролцож өөрийгөө сорьж бусадтай харьцуулж хөгжүүлж байх хэрэгтэй.

Бидний хувьд удаан хугацааны турш олон шат дамжлагатай шалгуураар шалгаж авдаг. Харин шалгалтыг аль ч улсаас өгөх боломжтой шаардлагатай гэж үзвэл аль нэг  компанийн оффис дээр урьж шалгалтыг өгүүлдэг.

 

-“Google”-д анх ажилд ороход хэцүү зүйл хэр их тохиолдож байсан бэ?

-“Google” их өвөрмөц компани. Өмнөх ажлын туршлага, сургуульд заадаг зүйлс энэ компанид ажиллахад тус болохоосоо илүү саад болох тохиолдол байдаг. Энд илүү чөлөөтэй сэтгэж хуучин мэдлэгт баригдахгүй байхыг эрхэмлэдэг. Мөн компани дотроо ч бүх зүйл их хурдан шинэчлэгдэнэ. Жилийн дотор бараг бүх зүйл өөрчлөгддөг учраас ажлын туршлага, мэдлэг хуримтлуулахаасаа илүү өөрийн чадвараа хөгжүүлэхийг эрхэмлэж ажиллах шаардлагатай байдаг. Аливааг уншиж мэдэх чадвар, логик сэтгэлгээ л туршлага болж үлддэг.

 

А.Өлзий

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7464793/4b0/trackback

klworld

2018.10.10 13:41:22
*.5.58.205

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
237 2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ admin 2011-07-07 4809
236 Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ admin 2011-06-20 4811
235 Эргэлзээтэй зүйлийг тодорхойлж өгдөг залуу "애정남' admin 2011-11-07 4823
234 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
233 ОРОН ОРНЫ ГЭРЛЭН ДОХИО. admin 2011-10-13 4833
232 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
231 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
230 Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Каддафи үлдэгдэл хоолоор амиа зогоож байжээ admin 2011-11-08 4850
229 Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file admin 2011-06-21 4852
228 Нэг ч төгрөгийн татвар төлөөгүй тэрбумтан зөвхөн монголд байдаг admin 2011-10-04 4853
227 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
226 Эр нөхрийнхөө үүргийг гүйцэтгээгүй хэмээн торгуулжээ [1] admin 2011-09-08 4867
225 Цэцэрлэгт унтаж байсан тэнүүлчин - тэрбумтан admin 2011-09-22 4885
224 Тайваны хуурамч СунеШидэ хамтлаг admin 2011-11-14 4885
223 ГАР УТАС ХОРТ ХАВДАР , ТАРХИНЫ ӨВЧИН ҮҮСГЭНЭ admin 2011-06-15 4888
222 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4892
221 Оросын шилдэг хоккейчид онгоцны ослоор нас нөгчив admin 2011-09-08 4894
220 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ Levi`s 2014-02-06 4902
219 Хорт хавдар үүсгэдэг буруу зуршлууд admin 2011-09-15 4921
218 Хүний хөгжил сангийн сая төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгч болно admin 2011-09-15 4934
217 “Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд Levi`s 2014-05-07 4953
216 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
215 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо Levi`s 2014-02-06 4961
214 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
213 Насанд хүрснийхээ ойгоор нас баржээ. admin 2011-10-13 4973
212 Лэди Гага хүйсээ солин гайхшруулжээ admin 2011-08-30 4974
211 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
210 20.30настангууд Пак Вон Сүн-г сонгосон 10 шалтгаан admin 2011-10-27 4980
209 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 4992
208 Банк, санхүүгийн орчин тогтвортой болно admin 2011-11-22 4999
207 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5008
206 Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
205 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5020
204 Сар шинэдээ сайхан шинэлээрэй Levi`s 2014-01-31 5029
203 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
202 Солонгосын урлагийн ертөнц - Күон Ри Сэ file [1] admin 2011-06-16 5042
201 "Улаанбаатараас Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо" admin 2011-11-22 5045
200 Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ Levi`s 2014-03-26 5045
199 Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 5046
198 Жирэмсэн байсан ч Бейонси өндөр өсгийтөөс салаагүй admin 2011-11-11 5087
197 Японд салалтын ёслол моодонд оржээ admin 2011-11-14 5095
196 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв Newstogs 2014-02-12 5112
195 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5113
194 “Apple”- ийн захирлаар 61 настай хүн сонгогдлоо [2] admin 2011-11-17 5134
193 Асрагч эмэгтэй, хүүхдүүдийн нүүр, хүзүүг хутгаар хэрчжээ admin 2011-08-30 5138
배너신청
자생병원

배너신청