Бичлэгийн тоо 372
   -Нэр төр, эх орноо доромжилсон монголчуудын тоо нэмэгдсээр…- “Дэлхийн халуун цэг” гэхээр манайхны толгойд Афганистан, Ирак, Ливи санаанд ордог.

Тэгвэл Швед улсын иргэд халуун цэгийн тоонд манай улсыг оруулж тооцдог гэнэ. Иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг. Тэгвэл цэцэглэн хөгжих гараан дээрээ дэгэж дэрвэж байгаа гэх Монгол Улсаас 7000 гаруй иргэн Скандинавын хойг руу дурвэсэн байх юм. Гадаад улс оронд цагаачлахын тулд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлах ёстой болдог.

Гэтэл Цагаачлалын албаны шаардаад байгаа тэр аллага хядлага дайн самуун нь Монголд байхгүй учир ёстой “эр хүний 13 мэх” гэгчийг хэрэглэдэг байжээ. Л.Гүндалай гишүүнийг онгоцны буудал дээр баривчилж байгаа видео бичлэг, тухайн үед гарсан өдөр тутмын сонинуудыг материалдаа хавсаргаад гишүүний “хамаатан”, “улс төрийн хамтрагч” болж олон хүн цагаачилсан явдал үүнийг гэрчилнэ.

Энэ үеэс Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, дарангуйллын эхний шинж тэмдэг илэрч байгаа юм байна гэсэн ойлголтыг барууны орнууд олж авсан. Гэтэл “Долдугаар сарын 1″-ний хар үйл явдал цагаачлах хүсэлтэй иргэдийн нарыг нь гаргасан гэж хэлж болно. Шведийн цагаачлалын албанд “Долдугаар сарын 1”-ний үйл явдлаас болж Монголд аллага, хүчирхийлэл одоо болтол үргэлжилсээр байгаа гэсэн ойлголт төрүүлэх материалууд очсоор байгаа.

Энэ бүх худал хуурмаг мэдээллүүд хулгай хийж, худал хэлдэг цөөн тооны монголчуудаас болж эх орны маань нэр хүнд гадаад ертөнцөд унасаар байна. Сүүлийн 10 жилд Шведэд цагаачилсан иргэдийн өсөлтөөрөө манай улс эхний гуравт жагсчээ. Манай улсаас Шведэд цагаачилсан иргэдийн тоо 10 жилийн дотор 2028 хувиар нэмэгдсэн байна. Иргэний дайнтай Бурунди, үнэхээр хавчигдан зовж байгаа нь үнэн Газын зурвас л манайхаас илүү гарчээ. Энэ үзүүлэлтээр эхний 10-т жагссан улсыг дор харуулав /хаалтад сүүлийн 10 жилд өссөн хувь/.

1. Бурунди (+3031%)
2. Газын зурвас (+2542%)
3. Монгол (+2028%)
4. Узбекистан (+1439%)
5. Камерун (+1165%)
6. Киргизстан (+1115%)
7. Мьянмар (+1022%)
8. Азербайжан (+1015%)
9. Литва (+758%)
10. Төв Африкийн БНУ (+627%)

Манай төр засгийн удирдлагууд гадны өндөр хөгжилтэй улс орнуудад айлчлахдаа эх орноо цэцэглэн хөгжиж байгаа гэж ойлгуулахыг хэрэндээ хичээж байгаа харагддаг. Гэвч өндөр хөгжилтэй орнуудын цагаачлалын албанд ирж байгаа мэдээлэл огт өөрийг хэлж байгаа юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын талаар хар бараан мэдээллүүдийг цацдаг байдал арилаагүй хэвээр, үүнд цагаачид нэрмээс болж байгаагийн гол шалтгаан нь улс оронд баялгийн хуваарилалт жигд бус байгаад оршиж байна.

“Эдийн засгийн” гэж нэрлэгдсэн цагаачлалын давалгаа дэлхий даяар өрнөж байгаа, үүнийг хэн ч зогсоох аргагүй. Гэхдээ Монгол Улс энэ давалгаанд хэтэрхий их савлаад байна уу гэж санагдана. Албан бус тоогоор 200 шахам монголчууд харь оронд түр, бүр амьдрахаар явсан гэсэн тоо баримт байна. БНСУ-д 31, АНУ-д 20, Германд 7000, ОХУ-д 6000, БНЧУ-д 4500 орчим Монгол Улсын иргэд оршин сууж байгаа аж. Японд зорчихоор жилд 5000 монгол хун виз мэдүүлдгээс 4000-ынх нь хэрэг бүтдэг аж.

Манай улсын хилээр орж ирэх гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр саяас давсан бол байнга оршин суугч иргэдийн тоо 30 мянгад дөхжээ. Өөрөөр хэлбэл, эх орноо орхин гарах монгол хүний тоо орж ирж байгаа гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэсэн үг юм. Энэ графикаар цааш 10 жил явахад л Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн тоо 100.000-аас давж, түр хугацаагаар зорчих гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын тоотой дүйх байдал харагдаж байгаа юм. Уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлэх зорилго тавьсан болохоор ийм байдал гарцаагүй болно.

Харин эх орноо орхин цагаачлах иргэдийн тоо хүн амын өсөлтөөсөө давна. Том аюул шүү. Өндөр хөгжилтэй оронд очсон хүн гэр бүлийнхнийгээ татахыг хичээдэг. Энэ байдал тэдний эргэн ирэх баталгааг багасгаж байгаа юм.Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсад хүн үлдэхгүй. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд баялгийн хуваарилалтыг шударга болгож, иргэдийн цагаачлах хүслийг багасгах, “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль”-д буй Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхтэй гэсэн заалтад өөрчлөлт оруулах, цагаач монголчуудаа эргүүлэн татах ажлыг бодлогоор хэрэгжүүлэх зайлшгүй шаарддага гарч байгаа юм.

Гэхдээ энэ асуудалд хуульд гар хүрэхгүй талаас нь хандаж, үлдсэн хоёр ажлыг нэн даруй эхлүүлэхгүй бол оройтох гээд байна.УИХ “Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа хяналтын талаар нэлээд дэвшил гаргаж чадсан. Харамсалтай нь гадаад улс орнуудыг чиглэх монголчуудын урсгалыг хязгаарлах талаар дорвитой ажил хийлгүй өнөөдрийг хүрлээ. Гишүүдийн санаачилга энэ тал дээр маш сул байна. Уг нь энэ асууддыг дараагийн парламентад даатгаж үлдээмээргүй л байгаа юм даа.

Х.Батсайхан “Монголын мэдээ”
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5585105/6fd/trackback

SK telekom

2012.03.30 14:59:55
*.206.12.36

SK ,LG,KT internet урамшуулалтай холбож өгнө 02-423-8005

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
237 Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй admin 2011-12-07 5918
236 Олон удаа силикон шахуулж, хамгийн том уруултай болжээ admin 2011-11-29 5918
235 ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ admin 2011-06-23 5914
234 Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон admin 2011-07-15 5882
233 Японд нэг гэр бүлийн 4 хүн цаазаар авах ял сонсжээ [1] admin 2011-10-19 5856
232 Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2] admin 2011-06-22 5849
231 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав Levi`s 2013-07-07 5789
230 Цагаан хэрэм нуржээ admin 2011-10-17 5775
229 Итгэмээргүй нүүр будалтын техник admin 2011-09-22 5773
228 Тархины тураал- Кимүра Аяако admin 2011-12-01 5772
227 Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ? admin 2011-06-22 5741
226 Солонгосын анхны төлбөргүй сургууль бий боллоо file [2] admin 2011-06-16 5724
225 2 амьдралтай аав, худлаа ярьдаг ээж file [3] admin 2011-06-15 5713
224 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно Levi`s 2014-02-06 5686
223 САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5686
222 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5660
221 Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна admin 2011-09-02 5644
220 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5633
219 Хойд Солонгост цөллөг байдаг admin 2011-11-24 5572
218 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5570
217 Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1] Levi`s 2013-05-06 5547
216 Германы цус сорогч admin 2011-06-28 5532
215 Oprah Winfrey-ийн амжилтын түүх admin 2011-12-02 5523
214 Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5516
213 Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу Levi`s 2014-03-26 5507
212 Та халууны амралтаа хэрхэн өнгөрөөх вэ? file admin 2011-06-17 5497
211 Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа Levi`s 2014-03-26 5496
210 Бартай ярилцаж буй 2настай хүү admin 2011-11-01 5496
209 Хэлмэгдсэн хүүгээ өмөөрсөн нүцгэн эх admin 2011-11-02 5485
208 Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5468
207 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5455
206 Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5453
205 Ерөнхий сайд мэдээлэл хийлээ Levi`s 2014-05-16 5428
204 Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв Newstogs 2014-02-15 5428
203 Дөрвөн хүнийг сүхдэж хөнөөжээ admin 2011-09-15 5428
202 Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ Levi`s 2014-02-13 5427
201 "Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1] admin 2011-06-20 5420
200 Хоолноос татгалзсаны үр дүн- Английн эгч дүүсийн харамсалт амьдрал file [1] admin 2011-06-17 5413
199 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
198 Автобусан дотор... admin 2011-11-16 5404
197 Цахим үнэмлэхийг ирэх сарын 26наас эхлэн олгож эхэлнэ. admin 2011-11-22 5385
196 Цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж явсан машин мөргөлдөж 19 хүн амь эрсджээ admin 2011-11-17 5322
195 Дэлхийн хамгийн огцом эргэлтэт "галзуу хулгана" тоглоом file admin 2011-06-17 5319
194 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
193 “Хар арьстнуудын анчин”-г эрэн сурвалжилж эхлэв admin 2011-08-30 5266
배너신청
자생병원

배너신청