Бичлэгийн тоо 372

Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье

Архи үйлдвэрлэгч, импортлогч, архичин бол гэмт хэргийг өдөөгчид

Хүн бүрийн хүчин зүтгэлээс Монгол Улсын өдгөө хийгээд ирээдүй шууд шалтгаалах учир нэхэл хатуутай нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ гуйн хүсч, Монгол Улсын иргэн бүр ухтугай, ухаартугай хэмээн энэхүү ил захидлыг бичвэй.

Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу «Архинаас аюул, сархадаас самуун» болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодотгосон хэрэг буюу. Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн хөөргөн нэрлэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боодолтойгоор, хэмжээ хязгааргүй үйлдвэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэлгүүр бүгдэд дэлгэн худалдаж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн монголчууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй.

Төр засгийн эрх мэдэлтнүүд бээр архйнд живж байгааг мэдэхгүй бус мэдэж, харахгүй бус харж байгаа атал юунд эс дуугарна вэ? Ард түмнээ хордуулж, ашиг олох нь өнөөдөртөө хэрэгтэй мэт бөловч, маргааш элэг дотрын эмгэг өвчтөнөө эмчлэх гэж хэчнээн хөрөнгө зарцуулахыг наад зах нь тооцмоор юм даа.

Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэгсэн. «Азийн чоно» гэх архинаас болж, арав гаруй хүн нэгэн дор амиа алдах үед цээр хорио тогтоож, долоо хоног хэр амар амгалан байсан даа. Гэвч холыг харж, алсаа бодсон арга хэмжээ аваагүй л өнгөрсөн. Төр хэмээгч зөв юманд зөөлөн хандаж, буруу зүйлд «төмөр нүүр»-ээ харуулах ёстой бус уу. «Хүн ахтай, дээл захтай» хэмээх эртний монгол ёсоо эрхэмлэдэг тул эхлээд дээд хүмүүст цөөн үгийг зориулав.

Хүн бүхний мэдэж байгаагаар, өнөөдөр «архины аюул, сархадын самуун»-аас болж, өдөр бүр хүн амиа алдаж, аюул осолд орж, эрүүл мэнд, эд хөрөнгө, эв эе, ихийг бүтээх цаг заваа сүйдэлж байна. Нийгмийн элдэв сөрөг үр дагавар болсон хэрүүл тэмцэл, зодоон цохион, гэр бүлийн маргаан, хулгай дээрэм, биеэ худалдах, хууль бус хуйвалдаан зэргийн шууд шалтгаан нь бус гэхэд шалтаг өгүүлбэр нь архи л юм.

Бас нэгэн зүйлийг онцлон дурдахад, архи хэмээх аюулт хор хэчнээн олон сайхан авьяас билигт хүнийг орчлонгоос авч одсоныг байнга сургамж болгон санах учиртай. «Олон үг улиг, цөөн үг билиг» хэмээдэг. Архиньг шоулаас сэрэмжлэх арга тун амархан. Иргэн танаас ямар ч хөрөнгө мөнгө, цаг зав, ажил явдал, мэргэжил мэдлэг шаардахгүй, зүгээр л та өөрөө архи уухаа л больчих. Найз нөхөд чинь элдвээр шахаж шаардавч, аманд тань лав цутгахгүй шүү дээ.

Зөвхөн тэвчээр л хэрэгтэй. Зөвхөн тэвчээр! Аяндаа найз нөхөд чинь ойлгож, харин ч таны сайн үлгэр дуурайл газар авах болно. Хүн бүр архи уухаа больчихвол, архитай холбогдсон олон зүйлийн хуулъ бус үйл явдал ч аяндаа унтарна. Хамгийн эрхэм нь хойч үе маань аврагдана. Энэ бүхэн монгол зүтгэл тэвчээрээс шалтгаална.Удахгүй шинэ жил болох нь. Шинэ жилийн дараа төчнөөн хүн согтуу явж осгож үхжээ, хөлдөж хөрч эрэмдэг зэрэмдэг болжээ гэх муу ёрын мэдээ энэ жил бүү сонсогдох болтугай хэмээн захидлын үгээ төгсгөе.

Ш.Чоймаа

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5580029/681/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 20460
237 Монголбанкнаас залруулга гаргав admin 2012-01-03 5112
236 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 10078
235 Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1] admin 2011-12-21 7595
» Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 5969
233 Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа admin 2011-12-19 6276
232 Миний татварын мөнгө хаана байна вэ? admin 2011-12-13 5928
231 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9594
230 Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5472
229 ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА admin 2011-12-09 8848
228 АМЬДРАХЫН ТУЛД [1] admin 2011-12-09 6162
227 Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ admin 2011-12-07 7452
226 Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ admin 2011-12-07 4376
225 Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй admin 2011-12-07 5873
224 Есдүгээр ангийн хүүхэд архи хэтрүүлэн уугаад амиа алджээ admin 2011-12-06 5158
223 Oprah Winfrey-ийн амжилтын түүх admin 2011-12-02 5470
222 Тархины тураал- Кимүра Аяако admin 2011-12-01 5716
221 Олон удаа силикон шахуулж, хамгийн том уруултай болжээ admin 2011-11-29 5866
220 БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ [1] admin 2011-11-29 6199
219 Опра дахин шоу хөтөлнө admin 2011-11-29 4653
218 Хойд Солонгост цөллөг байдаг admin 2011-11-24 5521
217 Банк, санхүүгийн орчин тогтвортой болно admin 2011-11-22 4946
216 "Улаанбаатараас Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо" admin 2011-11-22 4990
215 Цахим үнэмлэхийг ирэх сарын 26наас эхлэн олгож эхэлнэ. admin 2011-11-22 5330
214 ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ admin 2011-11-17 4728
213 “Apple”- ийн захирлаар 61 настай хүн сонгогдлоо [2] admin 2011-11-17 5080
212 Цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж явсан машин мөргөлдөж 19 хүн амь эрсджээ admin 2011-11-17 5273
211 Автобусан дотор... admin 2011-11-16 5355
210 5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо admin 2011-11-16 4715
209 "ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа admin 2011-11-14 4594
208 Японд салалтын ёслол моодонд оржээ admin 2011-11-14 5041
207 Тайваны хуурамч СунеШидэ хамтлаг admin 2011-11-14 4833
206 Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ admin 2011-11-11 4489
205 Жирэмсэн байсан ч Бейонси өндөр өсгийтөөс салаагүй admin 2011-11-11 5033
204 Леди Гага “MTV Europe Music Awards”-ын дөрвөн номинацийн эзэн болжээ admin 2011-11-08 4299
203 Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Каддафи үлдэгдэл хоолоор амиа зогоож байжээ admin 2011-11-08 4794
202 Хайраа илчлэх арга admin 2011-11-08 6510
201 Эргэлзээтэй зүйлийг тодорхойлж өгдөг залуу "애정남' admin 2011-11-07 4772
200 Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой admin 2011-11-04 4671
199 Монгол залуу Барак Обамагийн дизайнераар ажиллаж байна [1] admin 2011-11-04 5906
198 Гурван настай охин зуурдаар өнгөрсөн ээжтэйгээ хоёр хоножээ [4] admin 2011-11-04 7156
197 10мянгын дэвсгэртэд нуугдсан байгалын зураг admin 2011-11-02 5885
196 Хэлмэгдсэн хүүгээ өмөөрсөн нүцгэн эх admin 2011-11-02 5435
195 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4234
194 Бартай ярилцаж буй 2настай хүү admin 2011-11-01 5445
193 Сонирхолтой Энэтхэг математик [1] admin 2011-11-01 6199
배너신청
자생병원

배너신청