Бичлэгийн тоо 372

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Хануйн голын гүүрнээс Халзан бүргэдэй уул хүртэлх 59.9 км, Хануйн гүүрнээс Их тамир сум хоорондох 37.6 км, Хархориныг Цэцэрлэг хоттой холбосон 29.9 км хатуу хучилттай замыг ашиглалтад хүлээж авлаа.

Энэ замууд нь гуравдугаар ангиллын долоон метр өргөн хучилт бүхий хоногт 2500 машин зорчин өнгөрөх хүчин чадалтай, ус гаргах гүүр хоолой, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийсэн орчин үеийн технологиор барьсан аж. Замын нээлтийн үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ жил ашиглалтад орох ёстой замаас хэд километр нь ашиглалтад оров?
-Манай улсын хэмжээнд 2008 оноос хойш ажил нь явж байгаа 3000 гаруй км зам бий. Харин энэ жилийн хувьд 1100-1200 км замыг ашиглалтад оруулна. Үүний нэг нь Архангай руу чиглэсэн зам юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо. Цаашид үргэлжлүүлэн баруун аймгуудыг холбоно. Засгийн газар байгуулагдсны дараа 2010 онд бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсан юм. Үүнийхээ дагуу ажиллаж байна. Харин өмнө нь Мянганы зам буюу хэвтээ чиглэлийн замын ажлыг хийж байсан. Үүний үргэлжлэл гэж ойлгож болох юм.

-Үнийн өсөлт маш их хэмжээгээр гарсан шүү дээ. Үүнээс болж замын компаниудын чадамж муудаж, тавьж буй замын ажил удааширч байна гэж замчид ярьдаг?

-Үнийн зөрүү асар их гарч байна. Ирэх онд хот хоорондын замын өртөгийг нэг км-ыг нь 420-460 сая төгрөгөөр тооцож байгаа. Харин 2007, 2008 онд нэг км замын өртөг 120-140 сая төгрөгийн өртөгтэй байсан. Замын өртөг өсөөд байгаагийн учир нь зам тавьж буй бүтээгдэхүүний 80-90 хувийг импортоор авдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, бүх л түүхий эд гадаадаас хараат байдаг. Тэгэхээр үнийн өсөлтийг үндсээр нь цэгцэлж барахгүй. Харин замын битум, цемент. арматур зэргийг дотооддоо үйлдвэрлэж байж үнийн өсөлтийг төсөөлөх боломжтой болно. Гэхдээ замчид хүнд үеийг давж гарч чадлаа. Тиймээс одоо үнийн зөрүүний дутуу мөнгийг улсын төсөвт тусгаж өгөх ёстой. Одоогийн байдлаар нийт 35 тэрбум төгрөгийн 14.5 тэрбумыг өгсөн. Харин үлдэгдэл мөнгийг улсын төсөвт тусгаж чадахгүй л явна.

-Хөрөнгө мөнгө дутуугаас болоод замаа стандартын дагуу барьж чадахгүй байна гэдэг. Цаашид яах ёстой юм бэ?

-Замтай холбоотой тооцоолоогүй зүйл их гарч ирлээ. Үүний нэг нь уул уурхайн тээвэрлэлттэй холбоотой юм. Уул уурхайд 50-60 тонн, бүр 100-120 тоннын даацтай машинууд явж байна. Үүнээс гадна машин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ингээд бодохоор хуучны замын стандартыг мөрдөж болохгүй болоод байгаа юм. Бидний хувьд Засгийн газраас үүрэг өгсний дагуу ажлын хэсэг байгуулж, хот хоорондын зам, хот доторх зам, уурхайн зам, уурхайгаас хил рүү чиглэсэн зам гэсэн энэ стандартуудыг шинэчлэхээр ажиллаж байна.

-Ирэх жил аль аймгуудыг хатуу хучилттай замаар холбох вэ?
-Ирэх жилийн хувьд Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн 107 км замыг ашиглалтад оруулна. Мөн Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий-Дорнодын замыг ашиглалтад оруулах болно.

Ц.Энхцэцэг
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5466996/543/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
237 Монголбанкнаас залруулга гаргав admin 2012-01-03 5159
236 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 10169
235 Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1] admin 2011-12-21 7645
234 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 6011
233 Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа admin 2011-12-19 6325
232 Миний татварын мөнгө хаана байна вэ? admin 2011-12-13 6007
231 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9645
230 Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5516
229 ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА admin 2011-12-09 8892
228 АМЬДРАХЫН ТУЛД [1] admin 2011-12-09 6204
227 Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ admin 2011-12-07 7504
226 Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ admin 2011-12-07 4422
225 Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй admin 2011-12-07 5918
224 Есдүгээр ангийн хүүхэд архи хэтрүүлэн уугаад амиа алджээ admin 2011-12-06 5209
223 Oprah Winfrey-ийн амжилтын түүх admin 2011-12-02 5523
222 Тархины тураал- Кимүра Аяако admin 2011-12-01 5772
221 Олон удаа силикон шахуулж, хамгийн том уруултай болжээ admin 2011-11-29 5918
220 БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ [1] admin 2011-11-29 6250
219 Опра дахин шоу хөтөлнө admin 2011-11-29 4705
218 Хойд Солонгост цөллөг байдаг admin 2011-11-24 5572
217 Банк, санхүүгийн орчин тогтвортой болно admin 2011-11-22 4999
» "Улаанбаатараас Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо" admin 2011-11-22 5045
215 Цахим үнэмлэхийг ирэх сарын 26наас эхлэн олгож эхэлнэ. admin 2011-11-22 5385
214 ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ admin 2011-11-17 4782
213 “Apple”- ийн захирлаар 61 настай хүн сонгогдлоо [2] admin 2011-11-17 5134
212 Цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж явсан машин мөргөлдөж 19 хүн амь эрсджээ admin 2011-11-17 5322
211 Автобусан дотор... admin 2011-11-16 5404
210 5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо admin 2011-11-16 4769
209 "ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа admin 2011-11-14 4646
208 Японд салалтын ёслол моодонд оржээ admin 2011-11-14 5095
207 Тайваны хуурамч СунеШидэ хамтлаг admin 2011-11-14 4885
206 Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ admin 2011-11-11 4540
205 Жирэмсэн байсан ч Бейонси өндөр өсгийтөөс салаагүй admin 2011-11-11 5087
204 Леди Гага “MTV Europe Music Awards”-ын дөрвөн номинацийн эзэн болжээ admin 2011-11-08 4346
203 Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Каддафи үлдэгдэл хоолоор амиа зогоож байжээ admin 2011-11-08 4850
202 Хайраа илчлэх арга admin 2011-11-08 6567
201 Эргэлзээтэй зүйлийг тодорхойлж өгдөг залуу "애정남' admin 2011-11-07 4823
200 Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой admin 2011-11-04 4721
199 Монгол залуу Барак Обамагийн дизайнераар ажиллаж байна [1] admin 2011-11-04 5956
198 Гурван настай охин зуурдаар өнгөрсөн ээжтэйгээ хоёр хоножээ [4] admin 2011-11-04 7208
197 10мянгын дэвсгэртэд нуугдсан байгалын зураг admin 2011-11-02 5933
196 Хэлмэгдсэн хүүгээ өмөөрсөн нүцгэн эх admin 2011-11-02 5485
195 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
194 Бартай ярилцаж буй 2настай хүү admin 2011-11-01 5496
193 Сонирхолтой Энэтхэг математик [1] admin 2011-11-01 6255
배너신청
자생병원

배너신청